Орон нутгийн хүүхдүүдийг уран бичиг, уран бүжгээр хүмүүжүүлж буй соёлын элч гэр бүл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Орон нутгийн хүүхдүүдийг уран бичиг, уран бүжгээр хүмүүжүүлж буй соёлын элч гэр бүл

Орон нутгийн хүүхдүүдийг уран бичиг, уран бүжгээр хүмүүжүүлж буй соёлын элч гэр бүл

Их хотын түм түжигнэж, бум бужигнасан завгүй амьдралаас холдож, цэнхэр тэнгэр, уудам тал нутаг, тансаг сайхан эх орноо бишрэн хөдөө нутгийг зорих нь Монгол хүн бүрийн амар амгалан гэлтэй.

Б.Нэмэхнямын гэр бүл өнгөрсөн жилээс эхлэн Орхон аймгийн Жаргалант суманд амьдарч байна. Өрхийн тэргүүн зураач, уран бичээч Б.Нэмэхням сумандаа уран зураг, уран бичгийн дугуйлан хичээллүүлдэг аж. Харин түүний эхнэр бүжигчин Энхзаяа мөн л адил англи хэл, бүжгийн дугуйлан хичээллүүлж сумын хүүхдүүдийг завгүй амьдралд хөтөлжээ.

Дугуйлангийн сурагч Э.Санчир “Миний мөрөөдлийн хот” улсын тэмцээнд тэргүүн байр эзлэн, Дүрслэх урлагийн их сургуульд суралцах урилга авсан зэрэг Жаргалант сумын хүүхдүүд аймаг, улсад зохион байгуулагдаж буй уран бичиг, уран зураг, бүжгийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог юм. Мөн жил бүр өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, сумын иргэддээ тайлангаа тавьдаг юм байна.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан Орхон аймгийн Жаргалант сумын соёл мэдээллийн төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан Б.Нэмэхням “Уран бичгээр хичээллэх сонирхолтой хүүхэд монгол бичгээ мэддэг байх шаардлагатай. Уран бичлэгийн хичээлээр дамжуулан үндэсний бичиг үсгийг уламжлуулан, монгол бичгээр бичсэн өвгөдийн сургаал, уламжлалт арга ухааныг заахыг зорьж байна. Уран бичиг сурсан хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжихөөс гадна, их тэсвэр тэвчээртэй, эх хэлээ дээдэлдэг, түүний утга учрыг ойлгодог болдог юм” хэмээлээ.

Тэрээр уран зураг, хөрөг зураг, уран бичгийн бие даасан таван үзэсгэлэн гаргажээ. Түүний “Удам” бүтээл олны таашаалыг хүртсэн юм. Тус бүтээлдээ дөрвөн хүчтэн, арван хоёр жил, цагаан өвгөн, найман тахил, ноён оргил гэх мэт төр шашны 40 бэлгэдлийг нэг дор багтаан зурснаараа онцлогтой.

Н.Энхбаяр: 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе
Н.Энхбаяр: 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.