"7 сарын 1"-ний гашуун түүхээс сэргийлж Б.Амарсайханыг шалгасан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
“7 сарын 1”-ний гашуун түүхээс сэргийлж Б.Амарсайханыг шалгасан уу?

“7 сарын 1”-ний гашуун түүхээс сэргийлж Б.Амарсайханыг шалгасан уу?

Жүжигчин Б.Амарсайхан СБД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр байцаалт өгөөд гарч ирсэн. Түүнийг Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дэх хэсэг болох “Сонгууль эхэлсэн  жил улс төрийн чансаа тогтоох  зорилгоор реклам сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь  2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 821 дэх заалтын обьектив шинжийг хангаж байгаа үндэслэлээр шалгаж байгаа юм.

Энэ хууль нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж шархдан, эрх чөлөөгөө хасуулж, татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг салхинд хийсэн алга болсон, дайны үед зарладаг “Онц байдал” зарлагдсан зэрэг нийгмийн тогтвортой байдал алдагдан хүнд хор уршиг учирсан үйл явдлаас сэргийлэх зорилгоор хуулинд суулгасан заалт.

Тийм учраас 2016 оны УИХ хаяанд ирсэн энэ цаг үед олон нийтийн дунд үймээн самуун дэгдэж, ахиад 07 дугаар сарын 01-ний үйл явдал давтагдахаас сэргийлж, жүжигчин Б.Амарсайханыг цагдаагийн газраас шалгаж, цаад захиалагчаа илчлэхийг шаардаж байгаа гэх яриа дэгдээд буй.

ЭХ-ийн 5.1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний .. нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил..- ыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Гэтэл жүжигчин Б.Амарсайхан СБД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс гарч ирээд өгсөн ярилцлагандаа “Би нотлогдсон үйл явдлыг ярьсан” гэх мэтчилэн санаатайгаар сонгогчдын сэтгэл санаанд айдас бий болгох үйлдэл үйлдсэн мэтээр ярьсан нь олны анхаарлыг татав.

Тэрбээр хэрэв ярьсан хэлснээ нотолж, захиалагчаа нотолж чадахгүй бол 16-25 жилийн ял авах үндэслэлтэй байгаа юм. Тэгэхээр асуудал хэрхэн шийдэгдэхийг ааш эргэхийг зөвхөн үлээх л үлдлээ.

Х.Маргад

ЦАГААН ЛУУ ӨДӨР
ЦАГААН ЛУУ ӨДӨР
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.