Хүний амь хөнөөгөөд цогцсыг шатаасан хэргийн мэдээллийг худалдаж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
 Хүний амь хөнөөгөөд цогцсыг шатаасан хэргийн мэдээллийг худалдаж авна

Хүний амь хөнөөгөөд цогцсыг шатаасан хэргийн мэдээллийг худалдаж авна

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Булгийн тохой" гэх газарт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шатсан цогцос байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэргийн газар цогцсыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор биечилсэн сурвалжлага явуулахад 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цогцос уг газарт зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай байсныг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо "Шувуун фабрик"-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй.

Хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон хүмүүсийн талаарх мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар мэдэгдэх буюу Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэнэ үү.

 Хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авна, нууцлалыг хадгална.

“Исламын улс” бүлэглэл Ливи улсааас эмнэлгийн 20 ажилтныг хулгайлжээ
“Исламын улс” бүлэглэл Ливи улсааас эмнэлгийн 20 ажилтныг хулгайлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.