Ц.Элбэгдорж: Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
Ц.Элбэгдорж:  Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг

Ц.Элбэгдорж: Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг

Өчигдөр Чингисийн талбайд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилтнууд жагсаал цуглан зохион байгуулж, цалинг 60 хувиар нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад төр засгаас бодитой арга хэмжээ авах зэрэг шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлсний дараа үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн юм. Тэрбээр улс орны дотоод гадаад байдлын талаар мэдээллээ.

Мөн цааш нь хэлэхдээ  “Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдарлаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ. Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг. Сонгуулийн үеийн амлалтаа, сонгуульд ялаад хэлж ярьж байсан үгээ бүрэн эрхээ хэрэгжүүүлж байгаа өдөр бүрийн тоогоор санаж яв. Өглөө босоод түмнийхээ төлөө зүтгэнэ гэсэн тэр андгайгаа бүү март. Төсвийн тухай ярихдаа бүсээ дээрээсээ  эхэлж чангалъя. Надаас эхлээд төсвөө таная.Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсөв яаж тэлсэн, яаж хассан тийм хэмжээгээр бусдаас тэгж шаардъя. Төрийн байгууллага байгаа учраас аж ахуйн нэгж байгаа биш, харин тэдний төлсөн татвар байгаа учраас төрийн тэр нэгж оршин тогтнож байгаа юм. Төрд итгэх ард түмний итгэлийг сэргээхийн тулд төр шиг төр байх хэрэгтэй. Иргэдийн оролцоогүйгээр бид иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилгоо хангаж чадахгүй. Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг. Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдын эрхийг бид хульчлах ёстой. Өнөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Шийдэх асуудал дэндүү их байгаа учраас, хугацаа дэндүү бага байгаа учраас та бүхнийг би Шийдлийн Засгийн газрыг хамтарч байгууллаа гэж бодож байна. Түүнээс биш зүгээр албан тушаалд очиж, нэгнийхээ хашаанд хургаа таргалуулах гэж нийлээгүй гэж бодож байна” хэмээн дөрөв таван үндсэн гол санаан дээр үгээ зангидаж байлаа.

Төгсгөлд нь “Монголын бүтээгч үйлдвэрлэгчид та бүхэнд хандаад, “эрхэм гишүүнээ баярлалаа” гэж хэлэх тийм урмын үгийг сонсох шийдвэрийг хэцүү  ч байсан та нар гаргаж чадна гэж итгэж байна. “Чадах уу, Чадах уу” хэмээн асуухад чулганы танхимд  суугаа гишүүд “Чадна” гэж байв.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

ЗАМХРАХ УЧИРГҮЙ ХЭРЭГ
ЗАМХРАХ УЧИРГҮЙ ХЭРЭГ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.