Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компани нь ард иргэдээ хуурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компани нь ард иргэдээ хуурч байна

Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компани нь ард иргэдээ хуурч байна


Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ч арай ч манайхан хуршсан мах, махны өвдөл цөвдөл идэхтэй ч тулаагүй байлтай. 3 сая иргэн, 50 сая мал бодоод үзэхэд л хангалттай тоо. Гэтэл өнөөгийн нийгэмд мөнгө л олж байвал ямар ч хамаагүй аргаар хуурч мэхлэх бол юу ч биш хэмээн бодсон хувийн хэвшлийн томоохон компаниудын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна.

Манайдаа л томдоо тооцогддог Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компани нь ард иргэдээ хуурч муудсан махаар хоногийн өлөө залга гэж доромжилж суугаа нь юу гэж ойлгож вэ?

Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компаний дэвшилтэд технологиор ангилж ялгасан үхрийн цул мах гэж зарж байгаа ууттай маханд хуршсан, хатсан махны хог, махны хальсны хаягдлыг дунд нь хольж, ард түмнээ хуурч доромжилж байна. Энэхүү махыг үйлдвэр комбинатын НОМИН АГУУЛАХ ХУДАЛДААНЫ төв дэлгүүрт зарж байна. Бусад сүлжээгээрээ бас зарж л байгаа даа. БОЛГООМЖЛООРОЙ. хэмээн нэгэн хэрэглэгч олон нийтийн сүлжээгээр зургийг нь авч, цацсан байна.  

Ийнхүү төрийн мөнгөний бодлогоор дэмжиж ажилладаг хувийн хэвшлийн томоохон компаниуд нь ард түмнээ эдийн засгийн хямралтай байгаа үед нь шулах аргаа нарийсгаж байгаа нь харамсалтай. 

Эх сурвалж: www.fact.mn

 
Эхнэрээ тамлаж үхэлд хүргэсэн залууд 4 жил, нохойгоо тамласан эзэнд 5 жилийн хорих ял
Эхнэрээ тамлаж үхэлд хүргэсэн залууд 4 жил, нохойгоо тамласан эзэнд 5 жилийн хорих ял
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.