ОХУ-ын Хабаровск хотноо болж байгаа бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай шигшээ баг Латвийн багт 11:5-ын харьцаатай ялагдсан байна. Тэмцээний явцад манай нэг хоккейчин латвийн Давидс Давис Орловсыг цусыг нь гартал зодож орхижээ. Зодооныг зогсоох гэсэн ч багагүй хугацаагаар үргэлжилсэн гэнэ. Эх сурвалж монголын тамирчны нэрийг дурдаагүй байна. Манай тамирчид эхлээд итгэлтэй тоглож байсан ч балтийн тамирчид довтолж эхэлснээр санаачилггы гартаа авсан байна. Монголын хоккейчид илүүтэй их хэрцгий тоглож байснаас хоёр ч тамирчин талбайгаас хөөгдсөн байна.