Энэ зун зуншлага сайхан болж самар жимс элбэгтэй намар тохиож байгаа. Хэдий самар элбэг сайхан намар болсон ч ЭХЭМҮТ, ЕМЗТ-ийн мэс заслын эмч В.Ганхуяг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг өглөө. Тэрээр "Учир мэдэхгүй бага хүүхдүүд маань томчуудыг дууриан самар идэхдээ ястай нь идсэнээс гэдэсний бөглөрөлт түгжрэл болж мэс заслын эмчийн тусламж авах нь нэмэгдлээ. Иймд та бүхэн бага насны хүүхдээ зөв хооллож аюулгүй байдалд нь анхаарна уу" хэмээн сэрэмжлүүлсэн юм.