Д.Сумъяабазар: Дарга нар солигдох үед хийгдсэн худалдан авалтыг бүгдийг нь хуулийн байгууллагад шалгуул
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Д.Сумъяабазар: Дарга нар солигдох үед хийгдсэн худалдан авалтыг бүгдийг нь хуулийн байгууллагад шалгуул

Д.Сумъяабазар: Дарга нар солигдох үед хийгдсэн худалдан авалтыг бүгдийг нь хуулийн байгууллагад шалгуул

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20 мянган ширхэг N95 амны хаалт авах тендер зарласан тухай бид мэдээлсэн

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УОК-ын Шуурхай штабт ажилласан. Тэрбээр энэ үеэрээ дээрх асуудлаар нийслэлийн ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Л.Зэндмаад тендерийг ЭМЯ-нд буцаах шаардлага тавьсан юм. 

"Оношлуур, амны хаалтыг ЭМЯ хариуцна. Бодлогын асуудлаа ЭМЯ өөрсдөө авахгүй яагаад нийслэл рүү явуулаад байгаа юм бэ. Буцаа. Хууль хяналтын байгууллага оруул. Ашиг сонирхол байна гэж харж байна. Бидэнд ачаалал мундаагүй. Ард түмний амьдрал, бизнесүүд ямар байна, улсын төсөв ямар байна вэ? Өөрсдөөр нь тайлбарыг нь хийлгүүл. 

Бидний хэм хэмжээ хүрэхгүй, гурван яамны хамтран хийх ажил. Мэргэжлийн улсууд хийнэ. 

Яамдын бодлогын асуудал, бид хэрэгжилт, анхан шат руу анхаардаг байгууллага.   

Түүнээс гадна хууль хяналтын байгууллагад нь ном журмын дагуу явсан эсэхийг шалгуул. 

Эрүүл мэндийн салбарын хангалтын асуудлаар ард түмний зовлон дээр нь зоолно гэж байхгүй. Тиймээс намайг ажил авахын өмнө, Засаг дарга нар солигдох үед олон худалдан авалт хийсэн байсныг бүгдийг нь шалгуул" гэлээ.

Ж.ГАНБАТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 152 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨР БАРАГДУУЛЖ, ЭКСПОРТЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН
Ж.ГАНБАТ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 152 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨР БАРАГДУУЛЖ, ЭКСПОРТЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.