Хөлийн цэцийн буруу шийдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 44 секунд
Хөлийн цэцийн буруу шийдвэр

Хөлийн цэцийн буруу шийдвэр

нийтлэсэн Admin

Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөөнд болох бүрт ямар нэгэн маргаан дагуулж байдаг. Ихэнхдээ хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах үйлдлүүд гардаг. Ийм үед үзэгчид Бөхийн өргөөнд том дэлгэц тавьж камераар шүүх санал тавьдаг ч Бөхийн холбооноос боломжгүй хэмээн үздэг байна.

Энэ сарын 13-нд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд “Шороотой бөх түрүүллээ” хэмээн үзэгчид шүүмжилж байна. Учир нь улсын заан Д.Баасандорж, аймгийн арслан Ч.Ганзоригтой барилдахдаа түрүүлээд өвдөг нь хүрчихэж. Гэсэн ч хөлийн цэцийн шийдвэрээр улсын заан Д.Баасандоржийг давсанд тооцов. Ингээд дараагийн давааны бөхчүүдийг давснаар Үндсэн хуулийн өдрөөр улсын заан Д.Баасандорж түрүүлсэн юм. Харин үзэгчид түрүү бөхийг тийм ч таатай хүлээж авсангүй. Элдвээр хэлж, гутаан доромжлох үйлдэл хэрээс хэтрэв. Харин аймгийн арслан Ч.Ганзориг хөлийн цэцэд хичнээн тайлбарласан ч тэд авч хэлэлцсэнгүй. Эцэст нь аргаа барж, эр хүний хор шар гэх үү, уурандаа гэх үү уйлж байгаа харагдав.

Тухайн хоёр бөхийн хэн нь унасан, давсныг үзэгч олон бүгд л шүүв. Гэрэл зураг, камерын дүрс бичлэгт ч Д.Баасандорж зааны өвдөг түрүүлж хүрсэн байгаа нь тодоос тод буужээ. Гэсэн ч Бөхийн холбооны хөлийн цэцүүд үүнийг харсаар байж унасан бөхийг давсанд тооцсонд олон хүн дургүйцлээ илэрхийллээ. Нэгэнт хөлийн цэцийн шийдвэр гарчихсан учраас Д.Баасандорж даваад явчихаж. Уг нь өөрөө унасан гэдгээ мэдэж байж аймгийн арслан Ч.Ганзоригт өгчихсөн бол бусад бөхчүүдэд ч үлгэр дуурайлал болох байлаа. Энэ мэт маргаантай зүйлүүд Бөхийн өргөөнд тоо томшгүй их гардаг. Энэ бүхнийг өөрчилж, хөлийн цэцдийг өөрчлөх, камераар бөхийн барилдааныг шүүх зэрэг олон саналыг бөх сонирхогчид тавьдаг ч Бөхийн холбоо хүлээн зөвшөөрдөггүй байсаар өдийг хүрчээ. Дараа, дараагийн барилдаанд Бөхийн холбооныхны буруу шийдвэрээс болж хичнээн бөх нулимсаа унагахыг хэлж мэдэхгүй юм.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг www.bukh.mn 

 
 

Эх сурвалж: Shuurhai.mn

Богд уулын арын замд болгоомжтой явахыг анхааруулав
Богд уулын арын замд болгоомжтой явахыг анхааруулав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.