Амралтын өдрүүдээр Мөнгөн-Морьт суманд ахмад гөрөөчин Хурцаа ахын мод үржүүлгийн газар очиж цуулгац суулгаж мод тарив. Хамгийн гол нь хотын байрны унаган 'цагаан гартан' 13 настай Г.Бат-Эрдэнэ хүүгээ туслуулахаар дагуулж явлаа. Хүү минь одоо модны нүх яаж ухдагийг, яаж усладагийг, суулгац яаж суулгадгийг, энэ ажил ямар их ач тустайг, хүйн холбоотой байгаль дэлхийтэйгээ яаж харьцах ёстойг мэддэг боллоо.. Орчин үеийн хотын хүүхдүүдийн хүмүүжил ямар байгаа билээ?? Юу ч чадахгүй мэдэхгүй байж гангалах дуртай, хэлбэр хөөсөн, ах захаа хүндэлж мэдэхгүй пээдгэр, хүнийг өмссөн зүүсэн, гэр бүлийнх нь хөрөнгө сүрээр ялгаварладаг,хүн хайрлаж чадахгүй, хайр даахгүй болж хүмүүжиж байгаад аав ээж нар биднээс гадна хоногийн амьдралаа, мөнгө бизнесээс өөр юм бодуулахгүй байгаа нийгэм буруутай. Монголоо алдсан нийгэмд хүүхдүүдээ Монголоор нь авч үлдэхийг хичээж л явна. Бат-Эрдэнэ хүүгээ 1-р ангиа төгсөхөд нь МНТовчооны хаанаас нь ч хэнийг асуухад овог аймаг удам судраар нь мэддэг болгож цээжлүүлсэн. 12жил, таван хошуу мал, эцэг мал, төл мал, эх малыг цээжлүүлсэн. Биеийн ерөнхий хөгжилд нь анхаарч бэлтгэл дасгал байнга хийлгэж байгаа. Гэрийнхээ WI-Fi кодыг нууцаллаа.. Дүү Галт-Эрдэнэ нь одоо 1-р ангиа төгсөнө. Аав минь халамцуу байхдаа найз нартаа: Би ганц хүүгээ шоронд, цэрэгт явахад нь араас нь санаа зовохгүй болгож өсгөсөн гэж онгирохыг санаандгүй сонсоод омогшиж билээ. Би ч бас тийм л аав байхыг хүсэж байна. Аав нараа хөвгүүддээ цаг гаргаарай. Ирээдүйн Монголд Монгол аав нар үлдээе..
Г.Ганхуяг..
Эх сурвалж : uls.mn