Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийнхөн хувьчлалыг эсэргүүцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийнхөн хувьчлалыг эсэргүүцэв

Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийнхөн хувьчлалыг эсэргүүцэв

Эмнэлэгийн салбарт хувьчлал эрчимтэй явагдах төлөвтэй. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хотын төв хэсэгт орших Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг хувьчлах 19 байгууллагын тоонд оруулжээ. Гэвч тус эмнэлэгийн удирдлага үүнийг эсэргүүцэж байгаа аж. Дал гаруй эмч, ажиллагсадтай энэ эмнэлэг өдөрт 400 орчим хүнд үйлчилдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ачааллаа дийлэхээ больсон байна. Дүүргийн эмнэлэгүүдэд шүд, эрүү, нүүрний тасаг байдаг ч мөн ачаалал ихтэй ажээ. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн байрлаж буй барилга нь мөн зориулалтын бус юм. Нөгөөтэйгүүр, хувьчлах асуудлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас огт дуулгаагүй  байжээ. Тиймээс тус эмнэлэгийн удирдлага “Энэ нийслэлийн Өмчийн харилцааны газар ямар учиртай байгууллага болоод хувирчихав. Хувьчлал байж болно. Гэхдээ манай эмнэлэгийн хувьд боломжгүй. Тиймээс үүнийг эсэргүүцэж байна” гэжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна
Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.