Төрийн тусгай албанынхнаас бүрдсэн хоёр баг эрээнээс ачаа зөөнө гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Төрийн тусгай албанынхнаас бүрдсэн хоёр баг эрээнээс ачаа зөөнө гэв

Төрийн тусгай албанынхнаас бүрдсэн хоёр баг эрээнээс ачаа зөөнө гэв

МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлын мэдээллийн дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн ачаа бараа таталтыг хэрхэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн баг хоёр улсын тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулж ачиж, Замын-Үүдэд буулгана. Ингэж буулгасныг хэн ч очоод Улаанбаатар руу тээвэрлэж болно. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцыг бууруулах алхам гэж үзээд энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.

Хил дээр цэрэг аваачиж болохгүй дүрэмтэй. Тиймээс энэ багт цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолоочдыг оруулж ажиллуулна. Уучлаарай, Замын-Үүдэд үйл ажиллагаа эрхэлдэг ТББ болон жолооч нар аа. Үүнийг бид хийж үзэхээс өөр аргагүй" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.