“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэж ааг омогтой, дэврүүн сэтгэлтэй, цайлган ч гэмээр дэгжин эр бий. Багадаа нэлээд дүрсгүй, бас ч гэж шаггүй дуулчихдаг байсан түүний тухай олон сонирхолтой түүх байдаг юм билээ. Тухайлбал, мань эр дунд сургуульд байхдаа 24 удаа хацраа хорстол алгадуулж байсан гэх. Энэ талаар дуучин залуу маань “Би их шартай хүүхэд байсан шүү. Сургуульд байхдаа нэг удаа сахилгагүйтээд багшдаа алгадуулсан юм.
Их өвдсөн болохоор бүр шар хөдлөөд хоёр хацраа ээлжилж өгсөөр байгаад 24 удаа алгадуулчихсан байсан. Хөгжилтэй нь, тэр үед би Жеки Чаны тоглосон киног дуурайсан нь тэр юм л даа” гэж ярьсан юм. Амьдралын олон зүйлээс кайф авах дуртай гэдэг дуучин Т.Дэлгэрмөрөн үүнээс хойш ер алгадуулаагүй юм байх.
Эх сурвалж: Photonews.mn