МАЛЫН ВАКЦИНААР МӨНГӨ УГААДАГ УУ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
МАЛЫН ВАКЦИНААР МӨНГӨ УГААДАГ УУ?

МАЛЫН ВАКЦИНААР МӨНГӨ УГААДАГ УУ?

Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан байдаг. Тэр ч утгаараа нэг талаасаа хувийн өмч хэдий ч төр засгаас малын эрүүл мэндтэй холбоотой тарилга туулгалт, вакцинжуулалтыг хариуцсаар иржээ.

Тэгвэл шилэн дансны мэдээллийг үзэхэд сонирхолтой бөгөөд маш анхаарал татахуйц сэжигтэй зүйл ажиглагдсаны нэг нь Мал эмнэлгийн ерөнхий газрын шилэн данс юм. Учир юу вэ? Гэвэл 2016 оноос хойш мал амьтны шүлхий болон мялзан өвчний вакциныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хэд хэдэн үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулан худалдаж авчээ.

Хамгийн сонирхолтой нь бог малын мялзан өвчний вакциныг 2016-нд ОХУ-ын Владимр хотын улсын үйлдвэр болох “Бүх холбоотын мал.....” үйлдвэрээс 15 сая тун вакциныг 337.500 ам.доллар /нэг тун нь 0.0225$/-оорр худалдаж авсан бол түүнээс хойш 2017-2020 онуудад нийт 4 удаагийн худалдан авалтаар БНЭАУ-ын “Heister biosciences Limited” хувийн үйлдвэрээс /нэг тун 0.093$/-оор шууд гэрээ байгуулан худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас даруй 4 дахин өндөр үнээр удаа дараалан шууд гэрээ байгуулан худалдаж авсныг шилэн дансны нээлттэй мэдээллээс харж болно.

Яагаад төр худалдан авалт хийхдээ улсын үйлдвэрээс авдаг зүйлээ  хувийн үйлдвэрээс авах болов? Яагаад хуучин авдаг байсан үнээсээ 4 дахин өндөр өртөгөөр авах болов? гэдэг асуулт гарч ирнэ.  

Мал эмнэлгийн ерөнхий газар вакцин худалдан авахдаа ямар хуулийн ямар шалгуураар худалдан авдаг нь сонирхол татаж байгаа юм. Дэлхий дээр байхгүй өндөр үнээр авч байгаа вакцины цаана мөнгө угаалт, авилга хээл хахуулын асуудал байхыг үгүйсгэхгүй юм.

Тендерийн үнэлгээний хороог МЭЕГ-ын даргын тушаалаар байгуулаад, тэрхүү үнэлгээний хороо нь Энэтхэгийн вакцин авахыг зөвлөөд, зөвлөмжийнх нь дагуу МЭЕГ-ын дарга Энэтхэгийн үйлдвэртэй гэрээ байгуулах тушаал гаргажээ. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө зөвлөөд улсын мөнгөөр хувийн үйлдвэрээс 4 дахин өндөр үнээр вакцин авчраад монгол малд шахчихсан гэсэн үг.

Энэ зүйл цаашид үргэлжлээд л байх уу? Магадгүй маргааш Бангладешийн хувийн үйлдвэрээс 20 дахин өндөр үнээр авахад гайхах зүйл алга!!!

Эх сурвалж: shuurhai.mn         

Буйдангийн улс төр ба бодит байдал
Буйдангийн улс төр ба бодит байдал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.