Таван толгойг сонирхогчид саналаа ирүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Таван толгойг сонирхогчид саналаа ирүүлжээ

Таван толгойг сонирхогчид саналаа ирүүлжээ

Таван толгойн ордод хөрөнгө оруулагчдыг татах  яриа өрнөсөөр  хоёр дахь парламентын  бүрэн эрхийн хугацаа өнөгөрөх гэж байна. Сү.Батболдын Засгийн газрын үед гадаадын хэд хэдэн компани Таван толгойд  хөрөнгө оруулахаар урьдчилсан санал өгч байсан боловч  манай улс төрчдийн бүтэл муутай үйлдлүүдээс болоод хойшилсон байлаа.  Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хятадын Чайна Шинхуа Энержи, Сумито корпораци, Энержи ресурс компаниудын түншлэл болон  Побидо Энержи корпорациуд саналаа ирүүлжээ. Сумито-энержи ресурс-Шинхуа компаниудын консорциум нь үндсэндээ нэг баг болж ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, үндсэндээ хоёр л компани саналаа ирүүлсэн гэсэн үг. Анх Олон улсын хэмжээнд ажилладаг зургаан компанид захидал илгээн Таван толгойн төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьсан байв. Тэгвэл одоо  саналаа ирүүлсэн эдгээр компаниудын хүрээнд сонгон шалгаруулалтыг удахгүй явуулах бололтой. Таван толгойн хөрөнгө оруулагчийг тодруулах ажлын хэсгийг Монгол улсын сайд М.Энхсайхан удирдаж байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо мэдэгдэл гаргав
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо мэдэгдэл гаргав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.