Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр

Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр

 

Аргын тооллын 1 сарын 9, Сугар гараг. Билгийн тооллын 19, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.