БАРИЛГЫН САЛБАРТ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ИРЭХ ОНД /2021 ОН/ 824 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 33 секунд
БАРИЛГЫН САЛБАРТ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ИРЭХ ОНД /2021 ОН/ 824 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

БАРИЛГЫН САЛБАРТ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ИРЭХ ОНД /2021 ОН/ 824 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

ББМҮБХЗГ-ын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригтой ирэх жил барилгын салбарт ямар бүтээн байгуулалт хийгдэх талаар ярилцлаа.   

-Энэ 2020 онд барилгын салбарт хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн бэ. Мөн ирэх жил улсын төсвөөр хэдэн төгрөгийн үнэ өртөгтэй бүтээн байгуулалт хийгдэх вэ? -Улсын төсвийн хөрөнгөөр 2020 санхүүжих 691 төсөл арга хэмжээний 546,3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсвийн тухай хуульд 824 төсөл арга хэмжээний 850,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгагдсан байгаа. Гэвч тус 824 төсөл арга хэмжээний 516 буюу 63%-нь он дамжин санхүүжих төсөл байна. Эндээс харахад 2020 онд 691 шинээр тусгагдсан бол 2021 онд 308 төсөл арга хэмжээ шинээр тусгагдаж бүтээн байгуулалтын ажлын улсын төсвийн хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй харагдаж байна.

-Өнөөдрийн байдлаар барилгын салбарт хэчнээн ААН, ажилчид ажиллаж байна вэ?

-Барилгын салбарт өнөөдрийн байдлаар Барилга угсралтын -5045, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах -724, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх -182, Барилгын материалын үйлдвэрлэлийн -532 аж ахуйн нэгж буюу ТЗ-тэй 6483 аж ахуйн нэгж, байгаагаас нийт 73700 ажилчид ажиллаж байна.

-Энэ хөл хорионы үед барилгын материалын үйлдвэрүүд үүд хаалгаа барьж, үйлдвэрлэл хумигдаж, ажилчдын нийгмийн асуудал хүндэрч эхэлсэн байх?

-Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй Бүтээн байгуулалтын ажлууд багассанаар нөгөө талаасаа дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хумигдах, царцах, барилгын салбарт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудалд хүндрэх гэх мэт олон сөрөг нөлөөлөл бий болох магадлалтай байна. Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтуудын ажлаас “Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа”-г 2020.12.01-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийг нээх болсноор 21 аймгийн хэмжээнд 56 үйлдвэрийн 1232 ажилтан, Улаанбаатарт 44 үйлдвэрийн 993 ажилтан буюу 100 үйлдвэрийн 2225 ажилтан албан хаагчид ажиллаж эхэлжээ.

          Мөн бүтээн байгуулалтын ажил Олон улсад тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан зогссоноор дулааны улиралд хийх шаардлагатай ажлуудыг хийж чадаагүй, барилгыг хамгаалалтын горимд оруулж чадаагүй, гүйцэтгэлээ авч чадаагүй, гэх мэт олон асуудлууд ААНБ-уудад тулгараад байна. Яамнаас холбогдох судалгааг хийхэд Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж дууссан бөгөөд комисс ажлуулж амжаагүй аймгуудын хэмжээнд 127, Улаанбаатар хотод 146, нийт 273 барилга байгууламж байсан. Энэхүү 273 барилга байгууламжийг COVID-19 цар тахлын үед комиссын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмжийг Барилга, хот байгуулалтын сайдын 229 дүгээр тушаалаар батлуулж АНЗДарга нарт хүргүүлээд байна.

          Ингэснээр нийт 273 аж ахуйн нэгж байгууллагын 5000 орчим ажилтан албан хаагчид цалин хангамжаа авах боломж бүрдэж байна гэж үзэж байна. -Хөл хорио үргэлжилбэл цаашид яах вэ?

-Цаашид бүтээн байгуулалтын ажлыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тус яамнаас шаардлагатай судалгаануудыг хийж, барилгын талбайд мөрдөх зөвлөмж, аргачлалуудыг боловсруулаад байна. Мөн 90 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын ажлуудыг эхлүүлэх, хамгаалалтын горм тогтоох шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагааг гүйцэтгүүлэх, Барилгын материалын худалдаа, тээвэрлэлтийг саадгүй явуулах шаардлагатай байна. Ингэснээр цаашид барилгын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын төсөв, хөрөнгө оруулалтыг багасгахгүйгээр, гүйцэтгэх боломжтой байна гэж үзэж байна.

“Эрдэнэс тавантолгой ХК“ хээрийн зэрлэг амьтдад зориулж 200 боодол өвс байршууллаа
“Эрдэнэс тавантолгой ХК“ хээрийн зэрлэг амьтдад зориулж 200 боодол өвс байршууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.