Залуу судлаачид “Агаарын бохирдлын википедиа” ном бүтээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 4 секунд
Залуу судлаачид “Агаарын бохирдлын википедиа” ном бүтээж байна

Залуу судлаачид “Агаарын бохирдлын википедиа” ном бүтээж байна

 

“Азийнхот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах ньШинжлэх ухаан, Бодлогын хэлэлцүүлэг” арга хэмжээний үеэр Монгол Улсын залуу судлаач, эрдэмтэд “Агаарын бохирдлын википедиа”номын нээлтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн нээлтийг дэлхийн томоохон эрдэмтэд нээж үг хэлсэн юм. Нобелын шагналтан, Калифорнийн Их сургуулийн профессор Кирк Смит хэлэхдээ: “Агаарын бохирдлын чиглэлээр ажилладаг залуучууд, сулаачид маш зөв санал санаачилга гарган, ажиллаж буйд үнэхээр талархаж, энэ номын олон улсын зөвлөхөөр ажиллах болсондоо маш таатай байна”гэсэн бол Вашингтоны Их Сургуулийн профессор Жэй Турнир “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон судалгаа хийсэн бөгөөд эдгээр судалгаа шинжилгээний үр, дүн, зөвлөмжийг олон нийтэд хүргэхдээ бид хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн бүтээлийг ашиглаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэнбуйгад ч хэрэгтэй мэдээллийн нэг талбар хөгжүүлэх нь маш чухал юм. Олон тооны судалгаа хийгдэж байгаа ч тэр бүр амжилттай болдоггүйгийн нэг жишээг энд дурдмаар байна. Нэг судалгааны дүгнэлтэд Улаанбаатарын агаарын бохирдол нь аргал түлж байгаатай холбоотой гэж гарч байсныг хараад би гайхшралд орж байлаа тиймээс бидэнд энэ мэдээллийн талбар нэн чухал” гэжээ.

Тус номыг бүтээгчдийн багийн ахлагч Л.Гүнбилэг номынхоо тухай ярихдаа“Би агаарын бохирдлыг бууруулах салбарт ажиллахдаа мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал маш чухал гэдгийг ойлгосон. Монгол Улсад гадны донорууд болон улсын төсвөөс олон тооны судалгаагаг аарын бохирдлын чиглэлээр хийгдэж байсан ч тэр бүр олны хүртээл бололгүй, эсвэл хүртээмжгүй байдлаас болж, ашиглагдахгүй байна. Манай оронд олон судалгаа, зөвлөмжүүд гарсан ч хэний судалгаа хүлээн зөвшөөрөгдөхүйц бэ гэдгийг эрэмбэлж, олон нийтэд хүртээмжтэй болгох нь ихээхэн ажил чухал бөгөөд цаг хугацаа шаардсан ажил болно. Бидний хүүхэд байхад “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гэж улаан ном байдаг байлаа. Манай багийн зорьж байгаа зорилго бол агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуу судлаач, эрдэмтэн, төр болон төрийн бус байгууллагуудад дэмжлэг болохуйц  ширээний цуврал ном бий болгохыг зорьж байгаа. Эхний ээлжинд ном хэлбэрээр, улмаар цахимаар вебсайтад байршуулж, хөгжүүлснээр дэлхийн аль ч өнцгөөс энэ чиглэлийн бүтээлүүдийг ашиглах боломжийг нээнэ гэж үзэж байна. Ингэснээр олон хүний хөрөнгө мөнгө, цаг зав, үйлдлийг хэмнэнэ. Вебсайтад агаарын бохирдолтой холбоотой бүх судалгааг хэмжилт, мониторинг; нийгэм эдийн засаг; байгаль орчин, уур амьсгал; эрүүл мэнд; инноваци, туршлага гэх мэтээр ангилж байршуулснаар хэрэглэхэд бүр хялбар болно. Өнөөдрийг хүртэл Монголд 190 гаруй судалгаа хийгдэж байсан ч зарим тохиолдолд нэг судалгааг олон удаа танилцуулж, хөрөнгө мөнгө завшсан байх магадлалтай ажлууд, ижил төстэй ажлын үр дүн, тоо зөрдөг байдал байсаар байна. Цаашид бид бодлогын тогтвортой байдлыг хангахад иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь их чухал. Иргэд мэддэг байж, нэхэж чадна. Иймээс л бидний хэдэн залуу судлаачид энэ ажлыг хийхээр зориглож, эхний хэлэлцүүлгээ амжилттай зохион байгуулсандаа тун баяртай байна” хэмээсэн юм.

 Нөлөө бүхий эрхэмүүдийн арыг даагч Елена Глунова
Нөлөө бүхий эрхэмүүдийн арыг даагч Елена Глунова
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.