Ажлын байрыг дэмжихээр 639 тэрбум төгрөгийн зээлийг 9300 зээлдэгчид олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 49 секунд
Ажлын байрыг дэмжихээр 639 тэрбум төгрөгийн зээлийг 9300 зээлдэгчид олгожээ

Ажлын байрыг дэмжихээр 639 тэрбум төгрөгийн зээлийг 9300 зээлдэгчид олгожээ

10 их наядын төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгаа явцын талаар мэдээллээ.

Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Н.Мандуул: 

-10 их наядын төлөвлөгөөний үндсэн гурван зээл бий. Ажлын байрыг дэмжих зээл нь 3 хувийн хүүтэй олгогдож байгаа. Төлөвлөгөө хэрэгжсэнээс хойш дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 9300 зээлдэгчид 639 тэрбум төгрөгийг олгожээ.

Тодруулбал, ААН-д 353 тэрбум, иргэнд 286 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн хүсэлт одоогийн байдлаар арилжааны банкуудад 5,5 их наяд төгрөгийн хүсэлт ирээд байна. Одоо 1.7 их наяд төгрөгийн зээлийг судалж байна. 

ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв
ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.