Эрэлч нохойтой гаалийн байцаагч нарыг алдаршуулж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
Эрэлч нохойтой гаалийн байцаагч нарыг алдаршуулж эхэллээ

Эрэлч нохойтой гаалийн байцаагч нарыг алдаршуулж эхэллээ

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс эрэлч нохойтой ажилладаг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг урамшуулах зорилгоор “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч” өргөмжлөл бүхий 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагналыг олгодог. Тус шагналын 2020 оны эзнээр Гаалийн Ерөнхий Газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Ууганбаяр тодорсон байна. Энэхүү шагналыг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь салбарын захирал У.Тунгалаг гардуулсан юм. 

Байцаагч Г. Ууганбаяр -2020 онд нийт 9 хэрэг илрүүлсний 3 нь эрүүгийн, 6 нь захиргааны чанартай хэрэг байснаас 5 нь зэрлэг амьтны эд эрхтэнтэй холбоотой байв. Тодруулбал: 

1. Чонын эрүү – 1 ширхэг (хятад иргэнээс)

2. Чонын хатаасан ходоод – 1 ширхэг (хятад иргэнээс)

3. Чонын соёо - 71 ширхэг (3 монгол иргэнээс)

4. Чонын элдсэн арьс – 1 ширхэг (монгол иргэнээс)

5. Халиун бугын чив – 7 ширхэг (монгол иргэнээс) тус тус илрүүлжээ

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ЛАСН) нь 1826 онд байгуулагдсан бөгөөд 50 гаруй улс оронд байгаль хамгааллын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон улсын байгаль хамгааллын арвин туршлагатай байгууллага юм. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх төслийг 2018 оноос хэрэгжүүлж буй бөгөөд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвтэй нягт хамтран ажилладаг юм.

Төслийн хүрээнд эрэлч нохойтой албан хаагчдын үйл ажиллагаа, гүйцэтгэлийг бодитоор үнэлж, тэдгээрийн чадавх, гүйцэтгэлд суурилсан үнэлгээний тогтолцоо бий болгох ажлыг хийж байгаа бөгөөд эрэлч нохдыг зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааны гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд түлхүү үр дүнтэй ашигладага болохыг дэмжих мөн хууль сахиулагчдын чадавхийг сайжруулах талаар онцгой ач холбогдол өгч гадаадын сургагч багшийг удирдсан сургалтад хамруулах, олон улсад туршлага судлуулахаар явуулах мөн сургалтын орчин нөхцөл тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээ арга хэмжээнүүд хийж байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.