“Миний дэлгүүр” сүлжээ зэрэг байгууллагууд шалгалтанд бүдэрч, “гахай″ авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
“Миний дэлгүүр” сүлжээ зэрэг байгууллагууд шалгалтанд бүдэрч, “гахай″ авлаа

“Миний дэлгүүр” сүлжээ зэрэг байгууллагууд шалгалтанд бүдэрч, “гахай″ авлаа

527-1433376110p19mu0euogdp8pn31bil8dv1tkk4Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн.
 
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Түшиг” хүнсний дэлгүүр өөрсдийн хөрөнгөөр ус зайлуулах хоолой барьж, “Наран билэг” худалдааны төв, 3 дугаар хорооны “Нарны сайхан хороолол” сууц өмчлөгчдийн холбоо, 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн “Сэлбэ” сууц өмчлөгчдийн холбоо, “Pizza” худалдааны төв орчноо тохижуулсан тул “smile” наалт авлаа.
 
Мөн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг орчноо тохижуулан гаднах хашаагаа бүрэн шинэчилж, ногоон байгууламж хийж, цэцэрлэгийнхээ гадна талбайд автомашины хуучин дугуйгаар заан, уралдааны машин, авгалдай, танк хийсэн тул “баярлалаа” гэсэн тодотголтой инээмсэглэж буй хүний дүрс бүхий “smile” наалтаар үүдээ чимэв.
 
Харин “Тоса” худалдааны төвийн гаднах орчин нь бохир, эргэн тойронд нь хог хаясан, гадна үүдэнд нь байрлах лангуу эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул “гахай”-ны дүрс бүхий анхааруулсан  наалт наалгалаа. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Батсайханы худалдааны павильон, “Жин хэмжүүр” ХХК, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, “Миний дэлгүүр”, Баянзүрх хүнсний дэлгүүр, Ото зоог, Нийслэл караоке club, Royal кафе, Ажлын хувцасны дэлгүүр, Арти супермаркет, “Ганга дагшин” эмийн сан гэх мэт байгууллагууд “гахай” наалт наалгаж, хангалтгүй үнэлгээ авлаа. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд  хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ли Тэ Ро-г хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ли Тэ Ро-г хүлээн авч уулзав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.