2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн шатахууны тендерт “НИК” нэгхэн удаа, бусдад нь “Сод Монгол” дангаараа ялжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн шатахууны тендерт “НИК” нэгхэн удаа, бусдад нь “Сод Монгол” дангаараа ялжээ

2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн шатахууны тендерт “НИК” нэгхэн удаа, бусдад нь “Сод Монгол” дангаараа ялжээ

Энэ оны эхээр “Эрдэнэт” үйлдвэр болон “Сод Монгол” группын шатахууны нийлүүлэлтийн шуугиан дэгдсэн. Тухайн үед өмнө нь “Сод Монгол” группын ШТС-ын эрхлэгч байсан Д.Үүрийнтуяа нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүү хариуцсан захирал болоод хуучин компаниасаа 85 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан гэж хэвлэлээр цацагдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын компани 2019 онд энэ үйлдвэрийн шатахууныг  бараг дангаараа хангаж ирсэн аж.  Тус онд зарлагдсан шатахуун нийлүүлэх тендерт бусад компаниудаас “НИК” л нэгхэн удаа “Аи95” бензин нийлүүлэх 366 сая төгрөгийн тендерийг авсан бол бусдад нь “Сод Монгол” цувруулан ялжээ.  Шатахуун нийлүүлэх тендер нь доод тал 150 сая төгрөгөөс эхэлдэг, мөн олон сонирхогчийн хараа хяналтын төвд байдаг тул шууд худалдан авах эсвэл гэрээлэх ямар ч боломжгүй. Ингээд хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт явуулдаг. Тендерийг зарлахаас эхлээд бүх ажиллагаа нь хууль журмын дагуу явагддаг ч ганцхан компани дангаараа ялж ирсэн нь гайхалтай. Тус компани “Аи92” бензин нийлүүлэх 115 сая төгрөгийн тендерээс эхлээд зуны дизель түлш нийлэх 16 тэрбумын сонгон шалгаруулалтанд ялж иржээ. 

 

Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна
Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.