МАНАЙ УЛС ВИРТУАЛ ХӨРӨНГИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
 МАНАЙ УЛС ВИРТУАЛ  ХӨРӨНГИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

МАНАЙ УЛС ВИРТУАЛ ХӨРӨНГИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

Б. ТАМИР

Сүүлийн жилүүдэд манай улсад криптовалютад цөөнгүй иргэн хөрөнгө оруулах болсон. Криптовалют нь блокчэйн технологид тулгуурлан бүтээсэн биет бус буюу цахим валют юм. Монгол Улс виртуал мөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй. учраас иргэд арилжаанд ороод эрсдэл учирвал өөрсдөө хариуна гэдгийг СХК, Монголбанкнаас сануулаад байгаа.

АНУ ба Европт биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг. Крипто нь цахим мөнгөний шинжийг агуулдаггүй учир албан ёсны төлбөрийн хэрэгслээр батлан даах ямар ч боломжгүй учраас ихэнх улс орнуудын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

КРИПТОВАЛЮТЫН АРИЛЖААНД ОРОЛЦОЖ ЭРСДЭЛ УЧИРВАЛ ТУХАЙН ИРГЭН ӨӨРӨӨ ХАРИУЦНА

Санхүүгийн зохицуулах хорооны дарга  Б.Долгорсүрэн “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчлэхээр тогтсон. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна” гэсэн юм.

Иймд эхний ээлжинд Төв банк, СХЗ хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгажээ. Биткоины үнэ ханш өнгөрсөн онд 300 гаруй хувийн өсөлттэй байсан. Биткойны ханш асар хурдтай нэмэгдэж байгаа нь гайхшрал болгоомжлолыг нэгэн зэрэг төрүүлж байна гэж шинжээчид онцлолж байгаа.

Ханшийн эрсдэлээс гадна биткойны байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл маш их байдаг. Тухайлбал нэг биткойноос 270 тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд ялгардаг байна. Тэгвэл анх өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь анх гаргаж, загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд бий болгосон цахим мөнгө бол биткойн. Түүнээс хойш криптовалют нэршлээр бидэнд танигдаад буй виртуал хөрөнгийн зах зээлийн хэмжээ 1.7 их наяд долларт хүрсэн байна.

Түмэн.мн

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.