Ц.Нямдорж: УИХ нь тараад, ЗГ нь бүрэн бүрэлдэхүүнээр зайлвал таарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Ц.Нямдорж: УИХ нь тараад, ЗГ нь бүрэн бүрэлдэхүүнээр зайлвал таарна

Ц.Нямдорж: УИХ нь тараад, ЗГ нь бүрэн бүрэлдэхүүнээр зайлвал таарна

 

УИХ-ын чуулганаар яг одоо Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр хуралдаж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд өөрсдийн саналаа хэлж байна.

УИХ-ын гишүү Ц.Нямдорж “Улсын ирээдүйтэй холбоотой асуудлыг боловсруулаад явахуулахад тэрэнд хариу өгдөггүй Монголбанктай болчихж. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Төмөр замын асуудлыг дуусгах хэрэгтэй. 200 хүрэхгүй төмөр зам зургаан жил хороллоо. Одоо Тавантолгойг будилуулаад байгаа юмаа нуух гээд зохиол бичиж кино хүртэл хийж байна. Засгийн газар төмөр замтай холбоотой зүйлээ шийдэх хэрэгтэй алийн болгон монголын төр нэг этгээдээр хорлуулж байх юм. Төмөр зам дахиад хэцүү байдалд орлоо. Төмөр замаар явахаас өөр хувилбар байхгүй шүү дээ. Энэ Монголын төр дэндүү арчаагүй байна. Нэг этгээдийн өмнө цагаан тугаа барьчихаад нуугдаад байх юм. Одоо засгийн газар нь зээл авч магадгүй, хувийн түншлэл байгуулж магадгүй гэж яриад сууж байх юм. Би Ж.Эрдэнэбатын буруу гэж бодохгүй байна. Хоёр их хурал, гурван засгийн газар энэ үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байна. Яагаад төр энэ зүйл дээр гацаад суугаад байдаг юм бэ. УИХ хурлын гишүүдэд монголын төлөө гэсэн бодол байна уу. Байхгүй бол тарсан нь дээр шүү дээ. З.Энхболд аюулгүй байдлын зөвлөл дээрээ төмөр замын асуудлыг дахиж ярьж. Үүнийг шийдэж чадахгйү бол УИХ нь тараад, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээр зайлвал таарна” таарлаа.

УИХ-ын гишүү Б.Гарамгайбаатар “Би энэ төсвийн хүрээний мэдэглийг дэмжиж байна. Би МАН-ынханд харамсаж байна. Энэ бүхний үр дагвар 2012 оноос эхэлсэн зүйл биш ээ. Олон жилийн өмнөөс ярьсан. Өөрсдийнхөө хийдэг зүйлийг биднийг хийдэг юм шиг сэтгээд байх юм. Битгий бүх зүйлийг нялзаах гээд байна. Үүн дээр бид улс төр хийх гээд байх шаардлага байхгүй. Бидэнтэй хамтарч засаг барьж байгаа хамгийн том нам н МАН шүү дээ. Юу нь болохгүй болчихоод өнөөдөр ийм юм яриад байгаа юм бэ. Засах гэж орж ирсэн юм бол зүтгэ л дээ. Орж ирсэн хойноо муулаад суугаад байх нь утгагүй. Энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Тэрбишдагва “Би энэ хэлэлцүүлгийг өнөөдрийн хувьд дэмжих боломжгүй байна. Яагаад гэвэл энэ оруулж ирсэн төсөөллүүд бол бодлогын баримт бичиг. 2017 оны төсвийг хэлэлцэхэд энэ зүйл чинь суурь болно. Манай эвслийнхэн энэ хуулийн төслийг нухацтай авч үзье гэж гуйсан. Тиймээс өнөөдрийн хуульд хэлэлцэх нь учир дутагдалтай. Энийг бид ирэх нэгдэх өдрийн бүлгийн хурал дээр нэг бүрчлэн ярих ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ганцхан Сангийн сайд суух ёсгүй. Сайдууд нь хаачсан юм бэ. Их хурлаа тоохгүй байгаа сайдуудтай хариуцлага тооцох хэрэгтэй юм шүү. Засгийн газар сандал ширээний асуудлаа ярихаа болих хэрэгтэй. Яагаад гишүүдийн асуусан асуултад хариулахгүй зугтаагаад байгаа юм бол. УИХ-ын дарга аа, том бодлогын асуудлыг бүх сайдтай нартай баймаар байна. Тиймээс би өнөөдөр хэлэлцэхийг дэмжихгүй байна” гэлээ.

Эх сурвалж: Uls.mn

Д.Содном НАМЗХ-ны залуустай ярилцлаа
Д.Содном НАМЗХ-ны залуустай ярилцлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.