Хүн унаж осолдсон “Дельта констракшн”, “Эм Эс блюд” компанийн барилгын ажлыг түр зогсоов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Хүн унаж осолдсон  “Дельта констракшн”, “Эм Эс блюд” компанийн барилгын ажлыг түр зогсоов

Хүн унаж осолдсон “Дельта констракшн”, “Эм Эс блюд” компанийн барилгын ажлыг түр зогсоов

Баригдаж буй барилга дээрээс хүн унаж гэмтэж бэртэх, амиа алдах нь энүүхэнд болжээ. Саяхан  “Дельта констракшн”, “Эм Эс блюд” компанийн барилгуудаас ажилчид нь унаж гэмтсэн байна. “Дельта констракшн” нь төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсан юм. Гэтэл хөдөлмөр хамгааллын дүрэм журам зөрчигдсөнөөс болж энэ оны гуравдугаар сарын 29-ны өдөр нэг ажилчных нь амгаалалтын бүс тасарч дөрвөн давхараас унаж гэмтсэн байна. Мөн “Эм Эс блюд” компанийн барилга дээр цэвэрлэгээ хийж байсан хүн зургаан давхараас унаж золтой л амиа алдсангүй. Тус  компанийнхан цахилгаан шатны нүхэнд хамгаалалт хийгээгүй байснаас ийм осол гарчээ. Иймээс эдгээр компанийн барилгын ажлыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна.  

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ш Гүрбазар Тайтгарахуй /Видео/
Ш Гүрбазар Тайтгарахуй /Видео/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.