Сайн үйлст “Hummer club Mongolia” -ийн залуус Бурхан Халдуныг зорино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 11 секунд
Сайн үйлст “Hummer club Mongolia” -ийн залуус Бурхан Халдуныг зорино

Сайн үйлст “Hummer club Mongolia” -ийн залуус Бурхан Халдуныг зорино

Монголын залуучууд өөрсдийн санаачлага, сайхан сэтгэлээрэээ нэгдэн сайн үйлсийг түгээн дэлгэрүүлсээр байна. Монголын Hummer хөлөг сонирхогчдын нэгдсэн "Hummer club Mongolia"-ийн залуус жил бүр уламжлал болгон сайн үйлстийн аянг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн сайн үйлстийн аянаа 2015 оны 10 сарын 16-ны өдөр хийхээр болжээ. Тэрээр энэ удаагийн аянаараа "Бурхан халдун" уулыг зорих ба клубын залуусын хандивыг нэгтгэн сайн үйлсэд зориулах гэнэ. Өмнөх жилүүдэд асрамжийн газрын хүүхдүүдэд иж бүрэн компьютер, хэрэгцээт зүйлсийг нь бэлэглэж мөн байгаль эхээ баярлуулж, хог цэвэрлэж байсан ба энэ жилийн хувьд Багануур дүүрэгт шинэхэн баригдсан гэр хорооллын цэцэрлэгт хандив өргөж бэлэг гардуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Маршрут:  УБ - Цонжин болдог - Багануур дүүрэг - Мөнгөн морьт - Бурхан халдун /Нэг талдаа 260км, нийт 520 км/

2015 оны 10 сарын 16-ны 13:00 цагт УБ хотоос хөдөлж

- Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх /Нээлтийн ажиллагаа/

- Багануур дүүргийн 7-р хороонд шинээр ашиглалтанд орсон гэр хорооллын цэцэрлэгт хандив, бэлэг гардуулах

- Бурхан Халдун уулын ойролцоо буудаллах, хоолоо хийж идээд амрах

- Өглөө эртлэн босч цайгаа уугаад ууланд гарах бэлтгэлээ базаах

- Морин аялалаар бэлээс оройд гарах

- Оройд гарч сүлд хийморио даатган эрч хүч энерги бүхнээ цуглуулах

- Уулнаасаа буугаад орой буцах

Их эзэн Чингис хааныхаа энерги шингэж, шүтээн нь болсон тэр сүрлэг хайрханаасаа эрч хүч энерги авч нэгэн өдрийг гайхалтай өнгөрүүлэх аялалд HUMMER машин сонирхогч залуус бүртгүүлэн оролцож болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9901-9999 дугаараас лавлана уу. 

Б.Отгонсүх: Автобусны буудлуудыг ариутгах, цэвэрлэх ажил Баянгол дүүрэгт үргэлжилж байна
Б.Отгонсүх: Автобусны буудлуудыг ариутгах, цэвэрлэх ажил Баянгол дүүрэгт үргэлжилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.