“Гал үндэстэн холбоо”, “Хамаг монгол төсөл”, “ДМ” нэгдэлийн төлөөлөгчид мэдээлэл хийсэн билээ. Тэд сонгууль болоход бүгд түмэн олнийг дууддаг, тэр бүхэнд нь түмэн олон очдог. Ардчилал гарсан тэр үеэс хойш түүхэн цаг үед ард түмэн бид нэг удаа тэднийг дуудсан боловч тэд ирсэнгүй. Тэдний ёс зүйгүй, төрийн гурван өндөрлөгөө дууддаг хэн юм бэ? гэсэн хүмүүсийн шаардлагыг хүлээн авч “Ёс зүйтэй″ уулзалтыг дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хийхээр болсноо мэдэгдсэн. Энэ нь “Төр түмний халз мэтгэлцээн буюу Ёс зүйтэй″ уулзалт болох юм.
Тиймээс “ЁС ЗҮЙТЭЙ УУЛЗАЛТ” ТӨР ТҮМНИЙ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН 2015 ОНЫ 4 САРЫН 6-НД 12 ЦАГТ ТӨРИЙН ОРДОНД болно. Тэрээр МУГЖ дуучин С.Жавхлан хэлэхдээ “Бид “хүрээд ирээч”, “гараад ирээч” гээд байсан байна. Бид та нарын шүүмжлэлийг хүлээж авлаа. Гэхдээ нийгмийн дийлэнхи олонхи нь биднийг дэмжиж байсан шүү. Тэгвэл одоо бид 4 сарын 6-нд 12 цагт ганцхан тан дээр ч биш, бүр та нар дээрээ яваад очъё !!! Түмэн олныхоо бидэнд хүлээлгэсэн итгэл, дэмжсэн халуун сэтгэлийг өвөртлөөд бид хамт тань дээр яваад очъё… Бид таныг дуудаж ёс алдсан юм бол одоо биднийг Ёс зүйтэйгээр хүлээж аваарай… Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөө таныг дуудаад ирдэггүй юм байна. Тэгвэл бид өөрсдөө та нар дээр яваад очъё !!! Биднийг ёс зүйгүй аашилсан гэлээ Тэгвэл бид ёс зүйтэй аашилъя…” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн