Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 41 секунд
Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц

Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц

Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайх бол нээх тоодгүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнд хүрдэг. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц шүү дээ. Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс л эхэлдэг юм шүү. Ясаа яаж ашиглахаа мэдэхгүй бол өөрийн мэдэх дараах хэдэн зөвөлгөөг бэлдлээ заавал хэрэгжүүлээрэй.
– зүгээр ч цайндаа чанаж уух
– ясны шөл гаргаж хэрэглэх
– нухаад бага багаар цай хоолондоо хийж идэх
– нялх бага хүүхдээ усанд оруулах, ууранд суулгах
Ясны шөл бэлтгэх
Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ. Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.
Зарчим:
Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
Шөлийг буцалмагч галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
Хөргөсөн байдлаар 7 хоног, хөлдөөж хэдэн сар хадгална.
Ус нь бага зэрэг хүчиллэг бол яснаас ус руу кальци, магни, фосфор, хүхэр зэрэг эрдсүүдийг гадагшлуулдаг. Ийм учраас бага хэмжээний цуу хийх хэрэгтэй.
Эрүүл мэндийн ач тус
1. Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй. ГАГ-уудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.
3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна. Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд студенийг бага хэмжээгээр ч хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай юм байна. Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой юм байна.
3. Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.
4. Үе мөчний, коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь эдгээр бэлдмэлүүдээс илүү үр дүнтэй, шингэцтэй, олон талын ач тустай, хямд байх юм байна.

Эх сурвалж: Emch.mn

	 Монголчууд бид буруу ярьсаар байх уу?
Монголчууд бид буруу ярьсаар байх уу?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.