Японд 80-аас дээш настны тоо 10 сая давлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Японд 80-аас дээш настны тоо 10 сая давлаа

Японд 80-аас дээш настны тоо 10 сая давлаа

Японд 80-аас дээш настны тоо 10 сая давлаа
Японд 80-аас дээш настай иргэдийн тоо 10 сая давсан тухай тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас Ахмад настныг хүндлэх өдрөөр мэдээлжээ. Японд жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн даваа гаригийг Ахмад настныг хүндлэх өдөр болгон тэмдэглэдэг байна. 

Яамны мэдээллээс үзэхэд 80 ба түүнээс дээш настай иргэдийн тоо энэ онд 10.2 саяд хүрч, нийт хүн амын 7.9 хувийг бүрдүүлэх болснаас гадна 100 насны босго давсан хүний тоо 60 мянга хүрсэн аж. Энэ нь тус улсад энэ талаарх статистик судалгаа явуулж эхэлсэн 1950 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн онд япон эрэгтэйчүүдийн дундаж наслалт анх удаа 80-ын босго давж, 80.21-д хүрсэн бол эмэгтэйчүүдийнх 86.6 болжээ. 

Эх сурвалж http://www.info.mn

Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа
Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.