“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 59 секунд
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” нээлтээ хийлээ

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” нээлтээ хийлээ

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон зарлаж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг. Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ уриан дор тэмдэглэж байна.

Сарын аяны нээлтийн арга хэмжээнд ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанг Хи Лий болон ХАБЭА-н сургалтын байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бүхий 600 орчим хүн оролцлоо.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдсээр ирсэн. Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг бууруулах, ослыг тэглэх, ХАБЭА-н стандарт хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх, ажил олгогчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ.

Ажиллагсадын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймдээ ч төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгох нь чухал гэдгийг төлөөллүүд онцолж байлаа.

Цагдаагийн ажилтанг хөнөөсөн Х.Хапаарт 25 жил хорих ял оноожээ
Цагдаагийн ажилтанг хөнөөсөн Х.Хапаарт 25 жил хорих ял оноожээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.