Оюунгэрэл сайдад өширхөх шалтгаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Оюунгэрэл сайдад өширхөх шалтгаан байна

Оюунгэрэл сайдад өширхөх шалтгаан байна

Сүүлийн хэдэн сар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү боорлогчдын фронт өргөн бүрэлдэхүүнтэй болж өдгөө Засгаас гаргах сайд нарын жагсаалтад автоматаар оруулчихлаа. Энэ нь, ингэх нь цаанаа учиртай.

Өөрөөр хэлбэл ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд өширхөх шалтгаан үг сөрөгчдөд бий. МАН-ын харъяанд байсан Лениний музейг Төрийн өмч болгон хурааж авсанд эгдүүцэж хорссон нөхдүүд шүдэндээ зууж, шилээ шөргөөж буй нь энэ. Нэг үгээр хэлбэл Лениний музейг хурааж, Төрийн өмч болгосон сайд  МАН-ынханы нүдэнд орсон хог болж буй.

МАН-ын харъяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил шүүх цагдаа болсны эцэст шүүхийн бүх шатны шийдвэр ССАЖЯ-ны талд гарч, Лениний музейг улсын өмчид шилжүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн ч МАН-ынхан уг байрыг улсад хүлээлгэж өгөхөөс татгалзан, өөрийн өмч хэмээн муйхарлан зүтгэсэн ч тусыг олоогүй. Учир нь ШШГЕГ болон Төрийн өмчийн хорооноос уг музейг албадан авч, барилгын хаалгыг хүчээр онгойлгон өмчийг нь улсын мэдэлд шилжүүлсэн билээ.

МАН-ынхан Лениний музейг Төрд нь бцааж өгөхгүй хэмээн заргалдаж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийг “Батаар” хэмээн хочилж, үхэн хатан өширхөн дайрч байсны учир нь саяхан тодорхой болсон. Тодруулан өгүүлбэл гурван шатны шүүхээр төрийн мэдэлд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн нийслэлийн МАН-ын байр буюу Лениний музейг МАН-ынхан “Алтжин” группийн захирал Г.Алтанд барьцаалсан нь тодорхой болсон юм.

Тэд Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлж, тус барилгыг барьцаанд тавьсан гэрээ дэлгэгдснээр Лениний музейг “Мөнгөний музей”болгон барьцаалсан нь даравч дардайж, булавч бултайсан хэрэг.

МАН-ынхан Лениний музейг барьцаалахдаа гэрээний хүчинтэй хугацааг найман сар хэмээн тогтоож сард 2.9 хувийн хүү буюу 29 мянган ам.доллар төлдөг байхаар тохиролцсон хэдий ч гэрээний хугацаа дуусахад Ардын намынхан өрөө төлөөгүй учраас Лениний музей өнгөрсөн оны долдугаар сард Г.Алтангийн мэдэлд шилжжээ.

Төрийн өмчийг өөрийн өмч хэмээж, барьцаанд тавьсан булхай нь дэлгэгдэх дээрээ тулсан учраас МАН-ынхан Лениний музейг өгөхгүй хэмээн зүтгэсэн ч төр өмчөө эргүүлэн авах үед хэрэг илэрч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэдний хорхойтой араанд зуугдсан хэрэг. Үүний өс хонзон өдгөө ч үргэлжилж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү дайрах синдром нь идэвхжиж байна.

 

С.Саран

Дуучин СТА  Я.Гэрэлчулууны зургийн цомог
Дуучин СТА Я.Гэрэлчулууны зургийн цомог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.