Сүрьеэгийн эсрэг эмийн төсвийг хассан нь үхэл дагуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Сүрьеэгийн эсрэг эмийн төсвийг хассан нь үхэл дагуулж байна

Сүрьеэгийн эсрэг эмийн төсвийг хассан нь үхэл дагуулж байна

Энэ оны эхний саруудад сүрьеэ өвчнөөр 10 гаруй хүн нас баржээ. Сүүлийн жилүүдэд энэ өвчний тархалт нэмэгдэж байгаа аж.  Сүрьеэ нь дотроо олон янз, голцуу амьсгалын замаар халдварладаг, нянгаас үүсвэртэй. Олон эмэнд дасалтай, маш олон эмэнд дасалтай сүрьеэ гэж бий. Эдгээр нь халдвар өндөртэй, ихэвчлэн үхэлд хүргэдэг бөгөөд эмчилгээний зардал өндөр. Ялангуяа маш олон эмэнд дасалтай сүрьеэ нь бараг 100 хувь халдварладаг. Ийм сүрьеэгээр өвчилсөн хүн хамт амьдарч байгаа хүмүүстээ өөрийн өвчнийг  шууд халдаадаг байна.  Гэтэл өнөөдөр энэ өвчний эсрэг эм тариа авах төсөв хөрөнгө дутагдалтай болжээ. Энэ жилийн төсвөөс нь хасчихсан  юм байна.  Халдварт өвчин  судлалын үндэсний төвөөс шаардлагатай төсвийг  нэмж өгөөч гэж олон удаа санал, хүсэлт илгээсэн боловч одоо болтол шийдээгүй байгаа аж. Жилд 4200 гаруй хүн сүрьеэгээр өвчилж байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газраас үүнд анхаарахгүй бол үхэл нүүрлэсээр байх болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Нийтийн дууны “нүцгэн мисс” хоч хүртэх шахсан Т.Үүрийнтуяа хаана явна
Нийтийн дууны “нүцгэн мисс” хоч хүртэх шахсан Т.Үүрийнтуяа хаана явна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.