Гандангийн дэнжээс төрсөн Нарантуулын босс Ш.Сайхансамбууг суусан газраасаа шороо атгадаг хулганы нүхээр ч багтах овсгоотой сүйхээтэй эр гэдгийг түүнийг мэдэх хүмүүс хэлдэг. Цагтаа УИХ-ын гишүүний тоонд багтаж явсан тэрээр өдгөө занар олборлох гээд завгүй яваа сураг дуулдана лээ. Хэтийн зорилго холын бодолтой түүний занар олборлох болсон шалтгаан нь занараас нефть гаргах үйлдвэр байгуулж Монгол Улсаа шатахуунаар хангах зорилготой гэсэн. Төрөл төрлийн бизнест хүчээ үзэж хүч үзсэн салбар болгондоо амжилт олдог түүний машины цуглуулга нэг хоёр байтугай нэлээд хэдээр ч тогтохгүй. Монголын баячууд дундаа машин цуглуулж кайф авдаг нөхдүүдийн тоог Нарантуулын босс ч нэмдэг сурагтай. Ямартаа ч сайхан хүлэгээр гангардаг тэрээр машиныхаа хэсэгхэнийг нь Зайсан дахь “SS Club”-ынхаа гараашд хадгалдаг гэнэ шүү.

Эх сурвалж: Ontsgoi.mn