Хөрөнгө оруулалтыг татах нэг боломж нээгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Хөрөнгө оруулалтыг татах нэг боломж нээгдэв

Хөрөнгө оруулалтыг татах нэг боломж нээгдэв

Гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засгийн хямрал улам гүнзгийрэх төлөвтэй болсонд судлаачид эмгзэглэж буй. Харин шинээр байгуулагдаж буй Засгийн газар үүний эсрэг цогц арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол, Америкийн хоорондын хэлэлцээрийг соёрхон батлав. Ийнхүү хоёр орны хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг баталсан нь цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу чиглүүлэхэд ихээхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон байна. АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд ч мөн үүнд нэлээд ач холбогдол өгчээ. Тэрбээр “Салбар салбарын бизнес эрхлэгчид танай оронд ирэх сонирхолтой. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт анхаарч байна. Бид авлигын эсрэг ч тэмцэж чадна гэж бодож байгаа. Энэ хэлэлцээрт авлигын талаар тодорхой заалт орсон” гэжээ.

Б.Баяр

tumen.mn

ҮР ТОГТОЛТ, ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТИЙН ТАЛААР ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ҮР ТОГТОЛТ, ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТИЙН ТАЛААР ҮНДСЭН ОЙЛГОЛТ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.