Нийслэлийн төсвийг иргэдээр хэлэлцүүлж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Нийслэлийн  төсвийг  иргэдээр хэлэлцүүлж эхэллээ

Нийслэлийн төсвийг иргэдээр хэлэлцүүлж эхэллээ

Удахгүй  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Улаанбаатар хотын 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж батална. Өнгөрсөн онд анх удаа нийслэлийн удирдлага төсвөө иргэдээрээ хэлэлцүүлж, бүх дүүрэг, хороодын саналыг нэгтгэн  төсөвтөө тугасан юм. Энэ удаа ч мөн иргэдээрээ хэлэлцүүлж эхэлжээ. Төсвийн төсөлд одоогоор тусгагдаад байгаа зарим онцлог зүйл гэвэл нийтийн тээврээр үнэгүй үйлчлэхэд 53.1 тэрбум төгрөг тусгаад байна. Гэхдээ нийт төсөв өмнөх жилийнхээс өссөн ч зайлшгүй хэрэгцээг хангахад мэдээж дутагдалтай байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбар хүнд хэвээр байна.  2015 оны улсын төсөвт ч эрүүл мэндийн салбар шоовдорлогдож, хамгийн бага төсөв батлагдсан гэж эмч мэргэжилтнүүд гомдоллох ажээ. Сүүлийн 30 гаруй жилд эмнэлэгийн зохиулалтын барилга бараг баригдаагүй. Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй хувийн хэвшлийн эмнэлэг  ажилладаг ч тэдгээр нь голцуу уламжлалт анагаах ухааны шинжтэй. Гэмтэл, төрөх, эмэгтэйчүүд гэх мэт нарийн мэргэжлийн чиглэлээр хувийнхан ажиллах боломжгүй байна. Өмнөх жилүүдэд баригдаж эхэлсэн ч одоо болтол дуусаагүй эмнэлэгийн барилгуудаа барьж дуусгах зэргээр төсөвт зайлшгүй анхаарах олон асуудал хуримтлагдаад байгаа юм. Эдгээр болоод бусад олон зүйл дээр иргэд санаа бодлоо хэлж, нийслэлийн төсвийг баяжуулах биз ээ.

Б.Баяр Эх сурвалж tumen.mn

НАОБТГ-ын хэлстийн дарга Ц.Цолмонгийн 10 сая төгрөг нэхсэн яриаг бичиж авчээ
НАОБТГ-ын хэлстийн дарга Ц.Цолмонгийн 10 сая төгрөг нэхсэн яриаг бичиж авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.