Монгол цэргүүд дүрвэгсдийн амь насыг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
	 Монгол цэргүүд дүрвэгсдийн амь насыг аварчээ

Монгол цэргүүд дүрвэгсдийн амь насыг аварчээ

 
Өмнөд Суданд алба хааж буй Монгол цэргүүд галын аюулд өртсөн иргэдийн амь насыг аварчээ. Тодруулбал, энэ сарын 

20-ны өдөр Ийда дах дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдсэн байна. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай 3мбр-ын 1мбс-ны бүрэлдэхүүн галын голомтод цаг алдалгүй очин аюулыг шуурхай үнэлж, хамгаалалтын бүрэлдэхүүнийг салааны захирагчийн шийдвэрээр хоёр бүлэгт хуваарилан галыг нутгийн ард иргэдтэй хамтран унтраах, хүүхэд, эмэгтэйчүүдийг галын голомтоос гаргах болон эд хөрөнгийг аюулгүй зайд татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Галын аюулын үед их хэмжээний сум тэсэрч байснаас гадна хүчтэй салхинд гал эрчтэй тархаж, 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран бүрэн шатах аюултай байсан байна. Харин салааны захирагчийн зөв шийдвэр, бүрэлдэхүүний зоримог, шуурхай арга хэмжээний үр дүнд олон хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийг эрсдлээс хамгаалж чадсан байна.

 Монголын энхийг сахиулагчдын энгийн иргэдийн хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үлэмж хэмжээний эд хөрөнгө болон олон хүний алтан амь насыг аюулаас аварсныг Ийда дах дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлагаас онцгойлон талархаж, монголын цэргийн алба хаагчдын мэргэжлийн шуурхай ажиллагаа, эр зоригийг өндрөөр үнэлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгт үргэлж сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.

Б.Анир 

Эх сурвалж: Zaluu.com

   
 
Нас насны эрчүүдэд хэрхэн бэлэг сонгох вэ?
Нас насны эрчүүдэд хэрхэн бэлэг сонгох вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.