Тавантолгой түлш ХХК “Өвлийг өнтэй давъя” өдөрлөг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Тавантолгой  түлш ХХК “Өвлийг өнтэй давъя” өдөрлөг зохион байгууллаа

Тавантолгой түлш ХХК “Өвлийг өнтэй давъя” өдөрлөг зохион байгууллаа

"Тавантолгой түлш" ХХК нийт ажилтнуудынхаа дунд “Өвлийг өнтэй давъя” хөдөлмөр аюулгүй байдлын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн гол зорилго нь ажилчдын хооронд туршлага солилцуулах, сайн туршлагаасаа хуваалцах хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн туршлагыг нутагшуулах, хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн талаар ойлголт өгөх юм. Нөгөөтээгүүр компанийн удирдлагын баг менежментийн хувьд ямар ажил хийж, ямар бодлого шийдвэр дэвшүүлж байгааг нийт ажилтан албан хаагчдадаа танилцуулсан юм.

Мөн Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтын гэрээг байгуулж, ажилчдын нийгмийн асуудал, цалин урамшуулал, ажлын нөхцөлийг сайжруулах талаар хамтран ажиллана гэдгийг Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн онцолсон.

Өдөрлөгийн хүрээнд компанийн ХАБЭА-н хэлтсээс нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд ямар ажлууд хийгддэг талаар сургалтыг танилцуулсан юм. ХАБЭА-н хэлтсийн харьяа Галын хэсэг, Байгаль орчны хэсгийнхэн холбогдох чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогын хувьд ажлын байрны нөхцөлийг сайжруулах, зарим ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулах чиглэлээр Хөдөлмөрийн үндэсний зөвлөлд хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

Тэрчлэн шинээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд орох ажлын байрны жагсаалтыг тодорхойлох чиглэлээр хяналт шалгалтын ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж эхлүүлээд байна.

Нийслэл ирэх онд ₮1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна
Нийслэл ирэх онд ₮1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.