О.Баасанхүү: Ерөнхий сайдаа та хэний талд ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
О.Баасанхүү: Ерөнхий сайдаа та хэний талд ажиллаж байна

О.Баасанхүү: Ерөнхий сайдаа та хэний талд ажиллаж байна

Яг одоо УИХ-ын үдээс хойшхи хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар шуурхай мэдээлэл өгч байна. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар гишүүд Ерөнхий сайдаас тодруулж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон уу. ОТ хийж буй маргаан бол нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт нь 2 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Үүнийг яаж шийдвэрлэж байна вэ. Нэмж орж ирэх 4 тэрбум ам.доллар далд уурхайдаа зарцуулагдах уу. Эсвэл зээлийн буцаан төлөлтөд орох уу. Баталгаа авч чадсан уу. Яагаад Дубайд очиж зурсан юм бэ. Монгол улсдаа зурж болоогүй юм уу” гэж асуусан.

Түүний асуултад Ерөнхий сайд “Энэ маргааны гол сэдэв байсан. ОТ тодорхойгүй хугацаагаар үргэлжл байсан. Хоёр талаас энэ асуудлыг шийдэх гэж маш их ажилласан. Ингээд 1.2 тэрбум төгрөгөөр тохирсон. Бүтээн байгуулалттай холбоотой бодитой гарсан зардлууд учраас ингэж шийдсэн. 4.2 тэрбум ам.доллар бүтнээрээ далд уурхайн бүтээн байгуулалттад зарцуулагдана. 34 хувийн хувьд их хурлын шийдвэр учраас энэ асуудалтай холбоотой ямар нэгэн асуудлыг шийдээгүй. Хэлэлцээ сүүлийн гурван сар маш идэвхитэй явж байсан. Энд хийхгүй бол Рио Тинтогийн монголд ирэх хугацаа дахиад 2 долоо хоног хойшилохоор болсон. Дубай өөрөө олон улсын санхүүгийн том төв учраас ОТ далд уурхай талаар эерэг мэдээлэл үүснэ. Дубайд зурсанаар ямар нэгэн сөрөг зүйл алга гэж үзсэн” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Далд уурхайн ТЗҮ батлаагүй байхад яаж төлөвлөгөө баталдаг юм бэ. Хэрвээ шүүх дээр очвол эрх зүйн баримт болох уу. Болвол гэрээ болно. Ажлын баримт бичиг дээр та гарын үсэг зурдаг юм бэ. Одоо ерөнхий сайд та биднийг доромжлоод байна. Аргагүй эрхэнд баримт бичиг бариад байна. ҮАЗ-өөр таныг гэрээ зурахаар шийд гарсан уу. Далд уурхайн ТЗҮ хэзээ батлагдах юм. Сангийн яам маань өртэй хоёр тэрбум ам.долларын талаар ажлын хэсэг гараад хөрөнгө оруулалтыг хиймэлээр гаргасан байхад бид 1.8 ойлголоо гэдэг нь ямар учиртай юм бэ. Та аль талд ажиллаад байна вэ. Засгийн газрыг яг хэн төлөөлж гарын үсэг гаргав. Яагаад гэрээний талаарх мэдэгдлийг бүгдийг өгөхгүй байгаа юм бэ” гэж асуусан.

Түүний асуутад Ерөнхий сайд “Сайханбилэгийг доромжилж болно. Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Та Монголын төрийг доромжилж байна. ОТ бол одоо цаашдаа Эрдэнэтийн үйлдвэртэй адилаар ОТ асуудал улстөрийн асуудал биш эдийн засгийн асуудал болно гэдгийг дахин дахин хэлмээр байна. ҮАЗ-өөр миний АНЭУ-д айчлах асуудал бүгд ном журмаараа батлагдсан. Ганц ОТ гэрээнд гарын үсэг зурах гэж яваагүй. Хоёр орны хоорондох эдийн засаг бизнесийн чиглэлээр тодорхой асуудлуудыг ярьсан. Айлын тал татвар болон хөрөнгө оруулалтын асуудлуудыг тодорхой болгож өгсөн. Мах экспортлох болсон. Би Монгол улсынхаа талд ажиллаж байна. Энэ гэрээнд гарын үсэг зурсанаар дэлхийн зах зээл дээр бидний бонд ямар хэмжээнд өсч буйг харж байгаа байх. Ам.долларын ханш 1400 төгрөг рүү орж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд ЗГ гишүүд гарын үсэг зурдаг юм. Далд уурхайн асуудал дээр Эрдэнэс болон ОТ захирлууд гарын үсэг зурсан. Нууц гэрээний асуудлууд юу ч байхгүй” гэж хариуллаа.

Г.Бат

Оюун мунхарч нас богиносож, хоол нь хор болсон өнөөгийн цөвүүн цагийг гэтлэх өвгөдийн гэрээслэл
Оюун мунхарч нас богиносож, хоол нь хор болсон өнөөгийн цөвүүн цагийг гэтлэх өвгөдийн гэрээслэл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.