Топ модель Э.Сэлэнгэ охиныхоо зургийг олонд дэлгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Топ модель Э.Сэлэнгэ охиныхоо зургийг олонд дэлгэлээ

Топ модель Э.Сэлэнгэ охиныхоо зургийг олонд дэлгэлээ

Selenge topМонголын шилдэг загвар өмсөгчдийн нэг топ модель Э.Сэлэнгэ өнгөрсөн зун Франц явж, Эйфелийн цамхагийн өмнө нөхөр болох  Б.Одбаяраас сүйн бөгж авч байсан тэрээр үрийн зулай үнэрлэж охинтой болжээ. Э.Сэлэнгэ “Nine Dots” агентлагаа байгуулж нэлээд амжилттай яваа  бөгөөд амаржихаасаа өмнө “SBN” телевизэд ажиллан соёл, гоо сайхны талаархи олон талын мэдлэгийг үзэгч түмэндээ хүргээд байсан.

Тэгвэл Монголын загварын ертөнц дэх 15 топ моделийн дундаас тогтсон гэр бүлтэй ганц бүсгүй гэдгээрээ ялгарч буй Э.Сэлэнгэ хорвоод мэндлээд удаагүй нялх охиныхоо зургийг олонд дэлгэлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ээжийн бумбагар бурхан” хэмээн нэрлэж энэхүү зургаа нийтэлжээ.

Ямартай ч загварынхан дундаа нэр цэвэрт тооцогддог топ модель Э.Сэлэнгийнхээ гэр бүлд аз жаргал хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

Capture

 
 
Н.Энхбаярын хилээр гарах эрхийг хаажээ
Н.Энхбаярын хилээр гарах эрхийг хаажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.