Хамгийн өндөр бразил эр 150 см хүүхэнтэй хуримлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Хамгийн өндөр бразил эр 150 см хүүхэнтэй хуримлав

Хамгийн өндөр бразил эр 150 см хүүхэнтэй хуримлав

Бразилийн хамгийн өндөр хүн болох 234 сантиметр өндөртэй Жолисон Фернандес да Силва гэдэг залуу 150 сантиметр өндөр бүсгүйтэй хуримлажээ. Дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн жагсаалтад гуравт бичигддэг энэ эр хүүхэд байхдаа хэт өндрөөсөө болоод үе тэнгийнхнийхээ инээдийг хүргэж, гоочлуулж байсан тул сургуулиа хүртэл хаяж байсан гэнэ. 

Мань хүн хэдэн жил гэртээ сууж байгаад 21 насандаа хавдраа авахуулснаар өндөр нь зогсчээ. Ингэснээр Силва гудамжинд гарах болж, маш хурдан хугацаанд олон тооны шүтэн бишрэгчтэй болсны дотор Эвем Мэдейрос гэдэг бүсгүй байв. “Би түүнийг хараад л анхны харцаараа дурласан юм” хэмээн да Силва ярьжээ. 

Мэдейрос тэр хоёр үерхэж байгаагаа ил болгосноор олон хүн тэдний бэлгийн харилцааны асуудлыг лавлах болсон аж. “Зарим нэг хүн миний гутлын хэмжээг харчихаад эрхтэн маань тийм том байх гэж боддог байх. Тийм зүйл байхгүй” хэмээн да Силва онцлов. Долоон жилийн тэртээ түүний өсөлт зогссон ч гэлээ мань хүн сар болгон тарилга хийлгэж, эрүүл мэндээ хэвийн байлгахын тулд өдөр болгон эм бэлдмэл ууж байгаа аж. 



 

Эх сурвалж www.wikimon.mn 

 

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч
Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.