ШУТИС-ийн 300 гаруй оюутан улаанбурхнаар өвджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
ШУТИС-ийн 300 гаруй оюутан улаанбурхнаар өвджээ

ШУТИС-ийн 300 гаруй оюутан улаанбурхнаар өвджээ

ШУТИС-ийн 300 гаруй оюутан улаанбурхнаар өвджээ. Тэднээс гадна тус сургуулийн цөөн ажилтан ч энэ өвчнөөр өвдөөд байгаа гэнэ. Энэ талаар тус сургуулийн хэвлэлийн албанаас тодруулахад “Оюутнууд хичээлдээ явахгүй, анги дүүргэлтэд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Шалгалт эхэлчихсэн байгаа” гэв. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээгээр, 300 гаруй оюутан хичээлээсээ түр чөлөө аваад байгаа гэнэ. Уг нь энэ сарын эхээр тус сургуулийн 63 оюутан энэ өвчний улмаас чөлөө аваад байсан аж. Түүнчлэн оюутнуудыг амны хаалтгүй сургууль руу нь оруулахгүй байв. Гэвч тус халдварт өвчнөөр өвдсөн насанд хүрэгсдийн тоо буураагүй хэвээр байгаа юм. Харин мэргэжлийн эмч нарын зүгээс ирэх долдугаар сараас эхлэн өвчний тархалт буурах тухай таамаглажээ. Мөн улаанбурхны вакцинд 0-6 настай хүүхдүүдийг нэн түрүүнд хамруулах тухай ч шийдвэр гаргасан байна. Тэгвэл тус өвчний энэ оны анхны тохиолдол ХӨСҮТ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн гэнэ. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд нийслэлийн найман дүүрэг, Дархан-Уул, Дунд-говь, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв, Завхан аймагт нийт 4000 орчим сэжигтэй тохиолдол бүртгэсэн байна.

 

Өвөл биш өдийд л хөлддөг
Өвөл биш өдийд л хөлддөг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.