“Шинэ төмөр зам”-ын хэрэг хөдлөшгүй нотолгоо, хэрэг хүлээлтээр үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
“Шинэ төмөр зам”-ын хэрэг хөдлөшгүй нотолгоо, хэрэг хүлээлтээр үргэлжилж байна

“Шинэ төмөр зам”-ын хэрэг хөдлөшгүй нотолгоо, хэрэг хүлээлтээр үргэлжилж байна

"Самсунг Си энд Ти" компанийн захирал Ли Жон Гёл  шинэ төмөр зам төслийн нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдож цагдаагийн байгууллагаас уржигдар шөнө дахин баривчилсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
 
 

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си Ти" компанид тендергүй олгосон, "Шинэ төмөр зам"-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Ли Жон Гёлоос гадна  хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа.

 

Нийт 483 сая ам.долларын энэхүү төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн "Самсунг Си Ти"-д олгосон байдаг. Улмаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгаа билэ.

 

Тэгвэл эл хэрэг чамгүй удаан хугацаанд шалгагдсаны эцэст одоо л эхнээсээ нотлогдож эхэлсэн байна. Одоогоор дээрх нэр бүхий хүмүүсийг сэжигтнээр татаж, мэдүүлэг тайлбарыг авч байгааг албаны эх сурвалж онцлоод уг хэрэгт Солонгосын хоёр, Монголын нэг иргэнийг нэмж баривчилсан талаар мэдээллээ.

 

"Самсунг Си энд Ти" компанийн захирал Ли Жон Гёл шалгалтын явцад хэргээ хүлээсэн нь энэ хэрэгт давхар шалгагдаж байгаа дээрх нэр бүхий эрхмүүд болон Б.Батзаяагийн асуудал ч удахгүй шийдэгдэж магадгүй гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байна.

Цаашлаад энэхүү хэргээс улбаатай хэд хэдэн мөнгө угаасан байж болзошгүй ноцтой хэргүүд дээр хуулийн байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа агаад тэр дундаа Х.Баттулгатай холбоотой шинэ хэргүүд ар араасаа хөвөрсөөр байгаа гэнэ.

 

Түүнийг "Шинэ төмөр зам"-ын бүтээн байгуулалтын төслийн хэргээс гадна  Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Д.Дуулим

Хөвсгөлд эзэнгүй өвөлжөөний хажууд машинаас буусан иргэн сураггүй алга болжээ
Хөвсгөлд эзэнгүй өвөлжөөний хажууд машинаас буусан иргэн сураггүй алга болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.