“Байгаль хамгаалагч” С.Ганбаатар бухимдуу явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
“Байгаль хамгаалагч” С.Ганбаатар бухимдуу явна

“Байгаль хамгаалагч” С.Ганбаатар бухимдуу явна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар урьдын адил Оюу толгой, Таван толгой гэх мэт том ордуудыг зөв эргэлтэнд оруулах тухай ярьсаар байна. Ингэхдээ тэр сүүлийн үед байгаль хамгаалах чиглэл рүү бас анхаарал хандуулах болжээ. Дорноговь аймгийн түүхэн дурсгалт газрууд уурхайн “түрлэг”-т замхарч алга болоход хүрсэн гэнэ. Тус аймгийн Цагаан дэлийн агуй, Хутаг уул гээд олон газрууд сүйтгэлд өртөжээ. Энэ тухай нутгийн иргэд  хууль хяналтын байгууллагад хандаад нэмэргүй тул аргаа бараад УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу гомдлын бичиг цаас барин гүйх болсон байна. Хутаг ууланд хайгуулын зөвшөөрөл олгосноор тэндэхийн ан амьтан үхэж үрэгдэж байгаа аж. Үүнийг нь С.Ганбаатар гишүүн өлгөн авч, иргэдийн гомдолын мөрөөр ажлын хэсэгт орж “бухимдлаа” илэрхийлэн, “Даанч дээ, дэндүү зэрлэг хүмүүс юм” хэмээн харайж явна.

Б.Баяр 

Tumen.mn 

Видео: Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал
Видео: Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.