Хакухо 880 дахь ялалтаа авч дээд амжилт тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 40 секунд
 Хакухо 880 дахь ялалтаа авч дээд амжилт тогтоолоо

Хакухо 880 дахь ялалтаа авч дээд амжилт тогтоолоо

 
ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо Даваажаргал макүчи зиндаанд  барилдахдаа 880 дахь удаагаа ялалт байгуулснаар шинэ дээд амжилт тогтоолоо. Монголын их аварга тэмцээний хоёр дахь өдөр буюу даваа гарагт Такарафүжитэй учраа таарчээ. Тэрбээр гуравдугаар сарын барилдаанд ялагдсан тул даагаа нэхэж маегишира цолтой бөхийг төвөггүй өвдөглүүлж чадсан юм.
 
Хакухо их аварга озэки Кайогийн тогтоогоод байсан 879 давааны дээд амжилтыг эвдэж дээд зиндаанд хамгийн олон удаа ялалт байгуулсан сумочдын жагсаалтыг ийнхүү тэргүүлж эхэллээ.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдын зөвлөх болжээ
А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдын зөвлөх болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.