“Шүүр ажиллагаагаар 187 албан тушаалтныг чөлөөлсөн“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
“Шүүр ажиллагаагаар 187 албан тушаалтныг чөлөөлсөн“

“Шүүр ажиллагаагаар 187 албан тушаалтныг чөлөөлсөн“

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "3000 гаруй төрийн байгууллагаас мэдээлэл ирүүлэхээр байгаа. Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 183 байгууллага ямар нэгэн зөрчилгүй, 1163 байгууллага тодорхой зөрчил, асуудалтай байгаа талаар тайлан ирүүлсэн.

Одоогоор “Шүүр” ажиллагаагаар чөлөөлсөн албан тушаалтан 187, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчлийг арилгуулсан 172 байна гэдэг мэдээлэл ирсэн.

3834 зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээллээ хараахан ирүүлээгүй байна. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардах учраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээллээ дахин ирүүлэхээр ажиллаж байна.

“Шүүр” ажиллагаатай холбоотойгоор ард иргэд, төрийн жинхэнэ албан хаагчдаас бодитой мэдээлэл өгч, хамтарч ажиллаж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье.

“Шүүр” ажиллагаа хэн нэгнийг ажил албан тушаалаас нь чөлөөлөх гэхээсээ илүүтэй Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин тогтоомж бүх төвшиндөө бодитой хэрэгжиж чадаж байгаа юу гэдгийг гаргаж ирж байгаа. Монгол Улсын төрийг төлөөлж бүх шатанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хууль эрх зүйн орны талаарх ойлголт, хуулийг хэрэгжүүлэх хандлага нь ямар төвшинд байгаа вэ харуулж байгаагаараа онцлог юм. Мэдээллийг авч дуусаад хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс иргэдээс ирүүлж байгаа мээдэлэл, төрийн албанаас ирүүлж байгаа мэдээллийн дараа шалгалтын ажил зохион байгуулна. Энэ хүрээнд илрэх зөрчил, албан тушаалтан, албан байгууллагад хариуцлага тооцох ажил хийгдэнэ" гэлээ.

Бугын илий Борхүүг үзэхээр 1000 орчим иргэд зочилжээ
Бугын илий Борхүүг үзэхээр 1000 орчим иргэд зочилжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.