Мобиком хэрэглэгчдийг хохироожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 4 секунд
Мобиком хэрэглэгчдийг хохироожээ

Мобиком хэрэглэгчдийг хохироожээ

ШӨХТГ-аас Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргажээ. Тус компани нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ. Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг аж.Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг Мобиком корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Unen.mn

- See more at: http://www.unen.mn/content/46348.shtml?alias=society#sthash.RIlJBX2V.dpuf
Эрик Шмит: Тагнуул хийхээ зогсоохгүй бол интернэтийн төгсгөл ойрхон

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!