“Хар жагсаалт”-ын эсрэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
“Хар жагсаалт”-ын эсрэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ

“Хар жагсаалт”-ын эсрэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ

 

Монголын Залуучуудын холбооноос сонгож болохгүй нэр дэвшигчдийг багтаасан "Хар жагсаалт" гарган тэрхүү жагсаалтад багтсан горилогчдыг сонгохгүй байхыг уриалах, "цагаан жагсаалт" гарган түүнд багтагсдыг сонгогдохын төлөө ажиллахаа мэдэгдээд буй. Залуучуудын төлөө ажиллах үндсэн үүрэгтэй тус байгууллагын энэхүү үйлдлийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчиж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж байна гэж нэр бүхий өмгөөлөгчид үзэж буй аж. "Хар жагсаалт гаргаж хэн нэгнийг "харлуулах" -ын цаана тодорхой улс төрийн эрх ашиг, сонирхол, шатаажны улстөр байж болзошгүй бөгөөд ийнхүү багтсан нэр дэвшигчид "хар жагсаалт"-аас хасуулахын тулд МЗХ-той мөнгө өгч хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй, шүүхийн аргаар буюу хуулийн дагуу нэр төрөө сэргээлгэх хохирлоо барагдуулах, тухайн үйлдлийг таслан зогсоох бүрэн боломжтой "гэж үзэж байгаа гэнэ.

Энэ асуудал дээр хуульчдын нэгдсэн баг хууль зүйн өмгөөлөл үзүүлэхээр болсон бөгөөд жагсаалтад багтсан нэр дэвшигчийн нэр төрийг сэргээх, хар жагсаалтны мэдээллийг түгээх үйл ажиллагааг таслан зогсоох, нэр төр, хохирлыг нөхөн төлүүлэх үйлчилгээг үзүүлэх гэнэ. Дашрамд, тус хуулийн багийн хуульчидтай 88078157 дугаарын утсаар холбогдож болох юм байна.

Эх сурвалж Zaluu.com

Хотын дарга ба сэтгүүлчид:
Хотын дарга ба сэтгүүлчид: "Нийтийн тээврийн шинэчлэл ба түгжрэл"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.