Оюутолгой төслийн 2 тэрбум ам.долларын зөрчлийг хэрэгсэхгүй болгох санал оруулж дэмжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Оюутолгой төслийн 2 тэрбум ам.долларын зөрчлийг хэрэгсэхгүй болгох санал оруулж дэмжүүлжээ

Оюутолгой төслийн 2 тэрбум ам.долларын зөрчлийг хэрэгсэхгүй болгох санал оруулж дэмжүүлжээ

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Оюу толгой, Тавантолгойн ордыг гацааж байсан хавхыг нээлээ гэж мэдэгдсэн билээ. Түүнийг мэдэгдэл хийсний маргааш өглөө УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж УИХ-ын дарга З.Энхболд парламентын индэр дээрээс Ерөнхий сайдад хатуухан сануулга өгөн юм. Дур мэдэн УИХ-аар хэлэлцүүлэхгүй хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулвал огцруулна гэсэн анхааруулга ч Ерөнхий сайдыг сандаргасан нь мэдээж. Тиймээс чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлэг хаалттайгаа хуралдсан билээ. Энэ хурлаар Тавантолгой, Оюу толгойн асуудлыг онцолж ярилцжээ. Гэхдээ багагүй маргаан өрнөсөн нь хөшигний ард үлджээ.

Бүлгийн хурал өндөрлөсний дараа  УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б. Гарамгайбаатар нийлж суугаад мэдэгдэл хийж, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо гэж тодотгосон. Ерөнхий сайд 14 хоногийн хугацаанд багтаан хэлэлцэх юм хэмээн тайлбар хийсэн.

Ямартай ч  хаалттай хуралдаанаар хоёр толгойн талаар ширүүхэн яриа өрнөсөн аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Тавантолгойн гэрээ, хэлэлцээрийн талаар УИХ-аар хэлэлцүүлье. Оюу толгойд битгий хавх тавиач ээ" хэмээн хүсэлт тавьжээ.

Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцын талаар шалгалт хийсэн. Энэ санхүүгийн шалгалтаар 2 тэрбум ам.долларын зөрчил илэрчээ. Татварын тооцоо, хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гээд  олон "но"той- асуудал илэрсэн ч хөрөнгө оруулагч Рио Тинто хүлээн зөвшөөрөхгүй байв.

Энэ удаад 2 тэрбум ам.долларын зөрчлийг зөрчил биш гээд цааш явуулья, далд уурхайн ажлаа хөрөнгө босгоод, мөнгө зээлээд явуулах боломжийг нь өгье хэмээн Ерөнхий сайд учирлажээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Оюутолгой төслийн санхүүд хийсэн шалгалтаар нэлээн зөрчил илрүүлсэн. Бид үүнийг ямарч зөрчилгүй гээд явуулж болох уу. Хэлэлцээрээр багагүй ахиц гарч  байсан. Үүнээсээ бууж өгч, бидний буруу гэж бөхөлзөх үү гээд нэлээд бухимдсан бололтой. Тэрээр Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалж байсан юм.

 Оюу Толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг АН-ын бүлгээр дэмжжээ. Тэгэхээр Оюутолгойн хоёрдахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь тодорхой болов. Харин Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-аар хэлэлцэгдэх учир хэрхэн эсэх нь тодорхойгүй байна.

www.times.mn

С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихийг МАН-ын дарга У.Хүрэлсүх уриаллаа
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихийг МАН-ын дарга У.Хүрэлсүх уриаллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.