Мөсөөр нүүрээ арчлая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Мөсөөр нүүрээ арчлая

Мөсөөр нүүрээ арчлая

Залуу (эрэгтэй эмэгтэй ялгаагүй) хүн та шил толь болсон цэвэрхэн арьстай болохыг хүсч бна уу? Нүхжилт болон арьс суларч унжин нөсөө толбо гарч байвал гэрийн амархан аргаар тэмцэх арга зааж өгье. Энэ аргыг Солонгос одууд их хэрэглэдэг гэж байгаа.

Юу юу хэрэгтэй вэ гэхээр
- Цэвэр ус (нэг стакан)
- Дүрдэг ногоон цай 1 ширхэг
- Витамин E (жижигхэн бөөрөнхий дотроо шингэнтэй байдаг даа) 4-5 ширхэг
- Шүдний чигчлүүр
- Дөрвөлжин мөс хөлдөөгч

За тэгэхээр юунаас эхлэх вэ:
Цэвэр усаа жоохон халаана. Гэхдээ буцлам халуун биш бүлээн цай шиг болтол нь. Тэгээд ногоон цайгаа дүрж дээрээс нь шүдний чигчлүүрээр витамин e-гээ цоолж шахаад хутгах хэрэгтэй. Ингээд мөс хөлдөөгчдөө цайгаа хийгээд хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийнэ. Эхний удаа тас хөлдтөл нь хүлээх хэрэггүй хагас цагийн дараа ч юмуу шалгаж байгаад зайрмагтаад ирэхээр нь шүдний чигчлүүрийг дөрвөлжин мөснүүд дээрээ зоож тогтоогоод буцаагаад хөлдөөнө. Энэ нь хөлдүү мөс гартаа барьж хайрагдахаас сэргийлж бариул ч гэх үү иш болох учиртай юм л даа. Ингээд хэдэн цагийн дараа мөс маань бэлэн болно. Нэг стакан ус лав 14-5 жижиг мөс болчдог юм. Та өглөө юмуу оройд нүүрээ угаасны дараа энэ ногоон цайны мөсөөрөө хэдэн минут арчаад нүүрэндээ дараа нь өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бараагаа түрхээрэй. Өдрөөс өдөрт таны арьс чангарч байгаа нь мэдэгдэж өнгө орж цайх болно.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.