Ерөнхийлөгч С.Жавхлантай мэтгэлцэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Ерөнхийлөгч С.Жавхлантай мэтгэлцэхгүй

Ерөнхийлөгч С.Жавхлантай мэтгэлцэхгүй



Тэрбээр Ерөнхийлөгчтэй мэтгэлцэж чадахгүй аж. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнтэй мэтгэлцэхгүй гэнэ. Дуучин С.Жавхлангийн хувьд Ерөнхийлөгчтэй мэтгэлцэж, иргэдээс ирсэн саналыг түүнд дамжуулж, улс орны эдийн засгийг сайжруулахын тулд дорвитой арга замыг хэлнэ хэмээгээд байгаа. Гэвч “яг ямар гарц байна вэ” гэх асуултад ч хариулт өгч чадахгүй байгаа С.Жавхланг Ерөнхийлөгч хүлээж авахгүй нь. Харин Тамгын газрын дарга П.Цагааны хувьд түүнтэй уулзаж, санал бодлыг сонсоход хэзээд бэлэн гэжээ.

С.Жавхлан өчигдөр Ерөнхийлөгчтэй мэтгэлцэнэ гэж саналаа МҮОНТ-ээр дамжуулан хэлсэн ч, мэтгэлцээн болоогүй. Магадгүй мэтгэлцээн цаашид ч болохгүй биз. С.Жавхлан улс орон болохоо байчлаа нэгдэн нийлж, тэмцье гэж телевизээр яриад байгаа ч, чухам ямар арга замаар яаж, яг юуг нь хэрхэн өөрчлөх юм хэмээн нарийвчлаад асуухаар “надад хүмүүсийн ирүүлсэн санал байна” гэхээс өөр тоймтой хариулт өгөхгүй байгаа нь анзаарагдсан. Хэрэв шүүмжилж байгаа бол бодитойгоор гарцыг олоод гаргаж тавих учиртай болов уу. Үүгээр би эрх баригчдыг өмөөрөөд өмгөөлөөд байгаа юм биш. Тэднийг шүүмжлэх олон асуудал бий, шүүмжлэх ч ёстой. Гагцхүү шүүмжлэлийн цаана хэн юу хийх вэ гэдэг гарцыг гаргах нь шүүмжлэгчдийн хийх гол ажил гэж бодож байна.

Zaluu,com

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Залуусаа дэмжье” аян зохион байгуулагдаж байна
Хан-Уул дүүргийн хэмжээнд “Залуусаа дэмжье” аян зохион байгуулагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.